Эрчим хүчний салбарынхан ажил хаях уу

6/ 30/ 2026    9 цаг 33 минут

Эрчим хүчний салбарын ажилчид цалингаа 30 хувь нэмүүлэх шаардлага тавьж, зургадугаар сарын 30 буюу өнөөдрөөс ажил хаяхаа мэдэгдсэн. Ажил хаялтад 22 байгууллагын 6000 гаруй ажилтан нэгдэхээ илэрхийлсэн гэж Үйлдвэрчний эвлэлээс нь мэдээлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар Засгийн газартай хэлэлцээр хийх боломж бүрдсэн учраас долдугаар сарын 2-ныг хүртэл хойшлуулсан гэв. 

Үйлдвэрчний эвлэл нь эрчим хүчний ажилчдын дундаж цалин 1.8-2.5 сая орчим байна гэж мэдээлэл өгсөн бол Эрчим хүчний сайд Б.Найдалаа дундаж цалин 3.7 сая гэдэг  тоо хэлээд буй юм.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа “ Эрчим хүчний  салбарын санхүүгийн  тогтолцоонд 30 хувиар цалин нэмэх боломж байхгүй. Ажил хаялаа гэхэд үйлдвэрлэл зогсохгүй зохицуулалттай байдаг. Эрчим хүчний салбарт хүний нөөцийн бодлогын баримт бичиг боловсруулсан, батлахад бэлэн болсон. Эрчим хүчний салбарын хоёр Үйлдвэрчний эвлэлийн холбооноос цалингаа 30 хүртэл хувь нэмэхийг шаардаж, ажил хаях тухай ярьж байна. Энэ бол Эрчим хүчний салбарт урд нь гарч байгаагүй тохиолдол.

Эрчим хүчний салбар бол төрийн алба биш. Төрийн өмчит болон хувийн хэвшлийн 27 компани ажиллдаг. Тэдгээрийн цалинг салбарын сайд төрийн албан хаагч тогтоодоггүй. Тухайн компани үр ашигтай ажилласан эсэхээс хамаарч ажилчдын цалин урамшуулал тогтдог. Өөрөөр хэлбэл, хариуцлага нь сайдын биш захирлын гарт байдаг. Цаашид үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр хийж байгаа ажлууд бий.  Хэдийгээр бид албан ёсоор цалинг тогтоохгүй ч боломжоо ашиглаад 10 хувиар нэмэгдүүлэхээр шийдсэн. Гэхдээ захирлууд, захиргааны ажилтнууд, арын албаны ажилчдын цалинг нэмэхгүй. Үйлдвэрлэл дээр байгаа инженер, техникийн ажилтнуудынхыг нэмэх талын бодлого баримтална. Манай салбарын дундаж цалин өнөөдрийн байдлаар 3.745 мянган төгрөг байна. Монгол Улсын дундаж цалин 2.9 сая байна. Тэгэхээр дундаж цалинтай харьцуулахад уул уурхайн салбарын ард явж байна. Цалингийн системийг шинэчилж, шударга болгохгүй бол асуудал бүрэн шийдэгдэхгүй. Удирдлагын зардлыг танах, чиг үүргийн давхардлыг арилгах чиглэлээр ажиллаж байгаа. Тиймээс ачаалал үүрч, үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа, цалин бага хэсэгт л 10 хувиар нэмнэ” гэж хэлсэн.

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд public.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

“Даян дэлхийн малчдын чуулган” Улаанбаатар хотод боллоо8 сар 14. 15:35“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ8 сар 14. 11:06Ногоон дугаартай тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтад хамаарахгүй8 сар 14. 11:00Тэгш, сондгой дугаараар болон 50 мянган төгрөгийн хязгаартай шатахуун олгох зохицуулалтыг бямба гарагаас цуцална8 сар 12. 16:46Монгол Улсын нийт газар нутгийн 81 хувь нь цөлжилтөд өртсөн8 сар 12. 15:15Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 15:13Нийслэлээс худалдаа үйлчилгээ эрхлэхэд шаарддаг давхардсан 103 бүртгэлийг цуцлав8 сар 12. 10:29Цэцэрлэгийн бүртгэл 23-ныг хүртэл үргэлжилнэ8 сар 12. 10:25Гаалийн улсын байцаагч нарын холбогдсон 11 эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ8 сар 12. 10:20“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжив8 сар 12. 9:22У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай8 сар 10. 16:16COP17 хурлын үеэр цахимаар бэлтгэл базаах 73 цэцэрлэг, 60 сургууль8 сар 4. 10:29ШАТАХУУН ОЛГОХ ТҮР ХУВААРЬ8 сар 3. 17:28Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов7 сар 31. 14:53НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа7 сар 30. 15:22Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төв 350 сая төгрөгийн үнэ бүхий түргэн тусламжийн автомашинтай боллоо7 сар 22. 22:20Тажикистаны уран бүтээлчид хүндэтгэлийн тоглолтоо толилууллаа7 сар 21. 10:29Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ7 сар 11. 12:52Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим албан хаагч оролцлоо7 сар 11. 9:47Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ7 сар 8. 15:44“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ7 сар 8. 15:41Хаврын чуулганаар 263 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн гэв7 сар 6. 16:14Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ7 сар 6. 15:02Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ7 сар 6. 14:57Үндэсний их баяр наадмын хөтөлбөр7 сар 3. 11:11Монголын гадаад харилцааны “ Их хөдөлгөөн”7 сар 2. 18:03Долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт бүх нийтээр амарна7 сар 1. 15:50ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ7 сар 1. 15:22Сангийн сайд З.Мэндсайхан: Таван удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ7 сар 1. 15:21"Энэ жил бид Оюутолгойгоос ноогдол ашиг авна"7 сар 1. 9:29Рио Тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон, АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямтай уулзлаа6 сар 30. 15:32Төрийн аудитын байгууллагаас 2027 онд гүйцэтгэх аудитын сэдэв болон төсвийн төслийг хэлэлцүүллээ6 сар 30. 13:25Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана6 сар 30. 13:19Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол болно6 сар 30. 10:57Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд “Рио Тинто”-той хэлэлцээр хийнэ6 сар 30. 10:27Эрчим хүчний салбарынхан ажил хаях уу6 сар 30. 9:33Монголд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 1000 амьд төрөлтөд 13.6 байна6 сар 29. 16:26545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ6 сар 29. 16:10ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:51ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:39
 Facebook Twitter Youtube