
“Чингис хаан” олон улсын нисэх буудалд Турк, Солонгос, Хятад зэрэг орны агаарын тээврийн авиа компанийн онгоц буудаг. Харин өчигдөр (2025.05.01) дэлхийн агаарын тээврийн тэргүүлэгч “United Airlines” компанийн Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц анх удаа Монголд газардлаа. Анхны нислэгээр зорчин ирсэн үйлчлүүлэгчдэд хүндэтгэл үзүүлж, онгоцыг усан хөшиг татан угтан авах ёслолын арга хэмжээ боллоо.
Энэ өдрөөс хойш “United Airlines” монголчуудад үйлчилгээ үзүүлэх АНУ-ын анхны авиа компани болж, Монголчууд хилийн чанад руу нисэхдээ “United Airlines” компанийн тийзийг захиалан Токиод хүрэх, тэндээс АНУ-ын томоохон хот руу шууд нисэх боломжтой болов.
“United Airlines” компанийн анхны нислэгээр Монгол Улсад ирсэн зорчигч “Надад анхны нислэгт багтсан гэдэг тийм ч сонин биш. Харин би зүгээр л Монголд ирсэндээ маш их баяртай байна. Би үргэлж Монголд ирэхийг хүсдэг байлаа. Энд би ажлаар ирээгүй. Үзэж болох бүх зүйлтэй танилцана. Ноолууран бүтээгдэхүүн худалдаж аваад, гэр бүл, найзууддаа бэлэглэх болно.
Сая би онгоцонд Монголын үндэсний хоолыг идсэн, үнэхээр амттай байлаа. Ер нь нислэгийн туршид сайхан үйлчилгээ үзүүлсэн нь гайхалтай санагдлаа. Би “United Airlines”-ийн нислэгийг бусад хүмүүст санал болгомоор байна” гэж сэтгэгдлээ хуваалцав.

Мөн анх удаа Монголд ирж буй аялагч “Онгоцны хоол маш их таалагдсан, мөн үйлчлэгч нар үнэхээр сайхан харилцаатай юм. Нислэгийн туршид Монгол орны соёлыг таниулахыг чухалчилсан нь гайхалтай санагдлаа. Анхны нислэгт багтаж, үүнийг туршсандаа баяртай байна. Улаанбаатарт буух үед нар жаргаж таарсан, үнэхээр үзэсгэлэнтэй байлаа. Би Монголд анх удаа ирж байна. Морь унана, ууланд алхана гэж төлөвлөж байгаа” гэв.
Дэлхийн залуус Монгол Улсад аялахаар “United Airlines”-ийн онгоцоор манай улсыг зорин ирэв. Монголчууд ч “United Airlines”-ийн онгоц хөлөглөн Токиод бууж, тэндээсээ дэлхийн өнцөг булан бүрд хүрч, дэлхийгээр аялах нэгэн шинэ гарц ийнхүү нээгдлээ.
“United Airlines” компанийн Олон Улсын Нислэг Төлөвлөлт болон Холбоо хариуцсан Дэд ерөнхийлөгч Патрик Куэйл “Манай компанийн нисэх баг анх удаа Улаанбаатарт амжилттай газардлаа. Бид энэ оноос Ази, Номхон далайн бүсэд 32 шинэ нислэг эхлүүлээд байгаа. Улаанбаатар хот Азийн бүс нутагт нээгдэж буй агаарын шинэ чиглэлүүдийн нэг. Токио-Улаанбаатар чиглэлийн нислэг нээгдсэнээр Хойд америк тивийг Наритагийн нисэх онгоцны буудлаар холбох боломжтой болж байна. Ингэснээр олон зорчигчийн аялах маршрутыг хөнгөвчилнө.
Мөн энэхүү нислэгээр дамжуулан Америк, Монгол хоёр улсын харилцааг улам ойртуулж нэгтгэхээс гадна аялал жуулчлал, бизнесийн салбарынханд ч шинэ гарц нээгдэж буйгаар онцлогтой. Энэ чухал ажил биеллээ олоход дэмжлэг үзүүлсэн АНУ, Монгол, Япон Улсын Засгийн газарт талархал илэрхийлье” хэмээв
НУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган “Анх удаа Улаанбаатар хот руу амжилттай нислэг үйлдсэн хөлгийн багийнханд АНУ-ын Засгийн газар, АНУ-ын Элчин сайдын яамны нэрийн өмнөөс баяр хүргэе.
АНУ-ын агаарын тээврийн компани анх удаа Монгол руу нислэг үйлдсэн тул энэ бол түүхэн үйл явдал юм. Токио-Улаанбаатар, Улаанбаатар-Токио чиглэлд үйлдэх “United Airlines” компанийн энэхүү нислэгт бид маш их ач холбогдол өгч байгаа.
Учир нь энэ бол АНУ, Монгол хооронд олон боломжуудыг нээх маш чухал нислэг. Иргэд хоорондын харилцаанаас эхлээд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, хөгжүүлэхэд маш их хувь нэмэр оруулна гэж харж байна. Энэ нислэгийг эхлүүлэхэд АНУ болон Монгол Улсын Засгийн газар урт хугацаанд хамтарч ажилласан. Энэ чухал ажил бодит болоход туслалцаа үзүүлсэн ИНЕГ, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хамт олон, удирдлагууд Засгийн газрын хамтын ажиллагаанд талархал илэрхийлье” гэв.
Харин Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр “Монголдоо ирэхэд таатай байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны наймдугаар сард АНУ-д албан айлчлал хийсэн. Айлчлалын үеэр АНУ, Монгол Улс хоорондын “Open sky” хэлэлцээрт гарын үсэг зурж албажуулсан.
Ингэснээр хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх боломж бүрдсэн юм. Үр дүнд нь өнөөдөр дэлхийн болоод АНУ-ын хамгийн том авиа компанийн нэг болох “United Airlines” Японы Токио хотоос Улаанбаатар руу анх удаа нислэг үйлдлээ. Цаашид энэ нислэгээр дамжуулаад бид ганцхан Токио нисэх биш АНУ-ын олон хот руу холбогдох боломж гарч ирж байна.
Эх сурвалж : gogo.mn

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төв 350 сая төгрөгийн үнэ бүхий түргэн тусламжийн автомашинтай боллоо
НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа
Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим албан хаагч оролцлоо
ШАТАХУУН ОЛГОХ ТҮР ХУВААРЬ8 сар 3. 17:28
Тажикистаны уран бүтээлчид хүндэтгэлийн тоглолтоо толилууллаа7 сар 21. 10:29
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ7 сар 11. 12:52
Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ7 сар 8. 15:44
“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ7 сар 8. 15:41
Хаврын чуулганаар 263 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн гэв7 сар 6. 16:14
Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ7 сар 6. 15:02
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ7 сар 6. 14:57
Үндэсний их баяр наадмын хөтөлбөр7 сар 3. 11:11
Монголын гадаад харилцааны “ Их хөдөлгөөн”7 сар 2. 18:03
Долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт бүх нийтээр амарна7 сар 1. 15:50
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ7 сар 1. 15:22
Сангийн сайд З.Мэндсайхан: Таван удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ7 сар 1. 15:21
"Энэ жил бид Оюутолгойгоос ноогдол ашиг авна"7 сар 1. 9:29
Рио Тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон, АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямтай уулзлаа6 сар 30. 15:32
Төрийн аудитын байгууллагаас 2027 онд гүйцэтгэх аудитын сэдэв болон төсвийн төслийг хэлэлцүүллээ6 сар 30. 13:25
Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана6 сар 30. 13:19
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол болно6 сар 30. 10:57
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд “Рио Тинто”-той хэлэлцээр хийнэ6 сар 30. 10:27
Эрчим хүчний салбарынхан ажил хаях уу6 сар 30. 9:33
Монголд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 1000 амьд төрөлтөд 13.6 байна6 сар 29. 16:26
545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ6 сар 29. 16:10
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:51
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:39
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:31
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:21
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:11
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:35
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:27
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:26
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:18
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:07
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:58
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:51
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 13:24
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 13:22
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд public.mn хариуцлага хүлээхгүй.