Энэ мэдээ хуучирсан буюу 2025-04-14 нд нийтлэгдсэн байна.

Монголбанкны захирлууд "мөнгө мөртэй" гэдгийг мартжээ

4/ 14/ 2025    13 цаг 25 минут

Хувийн санхүүгээ л сайжруулахаас улсын мөнгөний бодлого төв банкны дарга нарт огт падгүй гэдгийг олон баримтаас харж болох юм.

Тухайлбал, Монголбанкны ерөнхийлөгч Лхагвасүрэнгийн төрсөн дүү болох Лхагвадоржийн  “Сүмт Өргөө” компанийн  “Санхроуд” оффист “Хадгаламжийн даатгалын корпораци” 1257метр квадрат талбай түрээсэлдэг. Нэг сарынх нь төлбөр 41 сая 481 мянган төгрөг.  

Анх Б.Лхагвасүрэн “Хадгаламжийн даатгалын корпораци”-ийн захирлаар томилогдож очоод л төрийн мөнгөөр төрсөн дүүгийнхээ оффисын барилгад түрээслэгч болсон бизнесийг өнөөдөр ч үргэлжлүүлж байна. Төрийн гэх тодотголтой Хадгаламжийн даатгалын корпораци нь “Монгол Улсын санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, банкны салбарын хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах” хэмээх “гоё” зорилготой ч Б.Лхагвасүрэнгийн гэр бүлийг “тэжээх” давхар үүрэг хүлээж буй мэт. Учир нь өдгөө тус байгууллагын гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн нь Монголбанкны захиралтай садан төрлийн холбоотой ч гэдэг.​Та дуулсан бол Монголбанкны алдагдал 2023 оны байдлаар 7.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ бол Олон улсын валютын сангаас гаргасан тоо. Тэгэхээр Монгол улс өнөөх хар, саарал жагсаалтанд нь орж санхүүгийн хоригт ороход тун ойрхон байгаа гэсэн үг.

​Бас нэг нийтэд ил болсон жишээ бол Монгол банкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэн томилогдсоноос хойш арилжааны нэг л банкинд шалгалт ороогүй байдаг. Тэр бол мөнөөх Засгийн газрын зүгээс явуулж байгаа бүх л мега төслийг хуу хамах болсон Д. Баясгалан захиралтай “Голомт” банк. Гэтэл Монгол банк “Голомт банк” хооронд 300 сая долларын своп хэлцэл хийж, өнгөрсөн оны эцэст гурван жилийн хугацаатай гэрээ байгуулжээ. За энэ гэрээ ёсоор бол 2027 оны 12 сар хүртэл Голомт банк Төв банкнаас 3400-аар нэг ам.долларыг үнэлж авна. Арилжааны нэг банкинд хэт давуу талыг олгосон мэт энэ гэрээгээр бол ирэх жилүүдэд өнөөх алдагдлыг өшөө ч нэмэхээр болж. Одоогийн ханшаар доллар хэдийнэ 3500 гараад талийж өгсөн. Гэрээ байгуулагдсанаас хойш Монгол банк 100 орчим тэрбум төгрөгийн алдагдлыг хэдийнэ хүлээсэн.

Өөр бас олны анхаарлыг зүй ёсоор татаж байгаа баримт бол арилжааны банкуудад олгох хэрэглээний зээлээ хязгаарлаж байгаад банк бус санхүүгийн байгууллагад найр тавин тэдэнд зээл олгож байгаагийн цаана итгэмээргүй алдагдалтай гэрээнүүд хийдэг схем байх ч магадтай гэж хардагдаж байна. Мөнгөний бодлого барьж байгаа Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болоод түүний дор ажиллаж байгаа дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, мөнгөний бодлогын газрын дарга Б.Баярдаваа нарт мөнгө мөртэй гэдгийг сануулах илүүц баймаар. Монгол банкнаас долларыг, нэр бүхий банк бус санхүүгийн байгууллагад зээл хэлбэрээр нийлүүлдэг.

Түүнээс нь ашиг хүртдэг системийн гол тоглогч нь экс ерөнхийлөгч А.Батсүхийн хадам дүү Б.Баярдаваа ч гэх. Б.Баярдаваа Монгол банкны бусад газрын захирлууд шигээ ил цагаан Банк бус санхүүгийн байгууллагад хувьцаа эзэмшдэггүй ч “Начин заан” ломбардыг “Начин заан”, “Илланай” гэх хоёр ч банк бус санхүүгийн байгууллага болтол нь өргөжихөд ихээхэн хувь нэмэр оруулсан. Эхнэрийнхээ төрсөн ахын эхнэрт ихээхэн саймширсан гэх үү эсвэл эхнэртээ тал зассан гэх үү ямар ч байсан “Начин заан” ломбард “Начин заан”, “Илланай” гэсэн хоёр ч банк бус болоод зогсохгүй төв банкаар бат тэтгүүлдэг гэдгийг Монгол банкныхан гадарладаг.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд public.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо10 сар 13. 9:05Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна10 сар 9. 16:12Н.Номтойбаяр: Суурьшлын бүсэд 557 баавгай орж ирсэн дуудлага ирсэн10 сар 9. 14:35Т.Одгал: Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил10 сар 9. 9:48Монголбанк: Инфляц зорилтот түвшинд буцаж орох хүртэл мөнгөний хатуу бодлого баримтлана10 сар 8. 21:19НИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн газрын зохион байгуулалт, төлөвлөлтийн уялдааг сайжруулах шаардлагатайг онцлов10 сар 8. 21:11МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛСНЫГ ЗАРЛАЛАА10 сар 8. 17:07Нийслэлийн 13 байршилд өндрийн камер ажиллаж байна10 сар 2. 14:14“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих ажил эхэллээ9 сар 28. 10:31Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина9 сар 23. 17:20“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ9 сар 21. 17:05НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа9 сар 18. 15:18Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна9 сар 16. 17:02Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлагууд дунджаар 4 сая орчим төгрөгийн цалинг авдаг9 сар 16. 16:56Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэг ажлаас нь чөлөөллөө9 сар 16. 11:38НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан есдүгээр сарын 18-нд үргэлжилнэ9 сар 14. 20:212027 оны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгцээ, үр өгөөжид тулгуурлан эрэмбэлэх шаардлагатайг онцоллоо9 сар 14. 15:25Хотын дарга "Шинэ үеийн Улаанбаатар" хөгжлийн бодлогоо танилцуулав9 сар 14. 15:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:Төрийн түшээд нь үг, үйлдлээрээ ард иргэдээ талцуулах бус нэгтгэх ёстой9 сар 14. 15:03Харьд хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалын гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ9 сар 9. 16:3457 дугаар сургууль анхны "ногоон, ухаалаг" сургууль болов9 сар 1. 16:03БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ9 сар 1. 15:59Ерөнхий сайдын танилцуулсан 9 шийдвэр8 сар 31. 12:15Непал: Амь үрэгдсэн хүний тоо 472-т хүрч, 1000 гаруй хүн сураггүй байна8 сар 28. 13:59У.Хүрэлсүх: Бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий арга замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно8 сар 24. 10:13"COP17"-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна8 сар 21. 15:13Төр 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ8 сар 20. 14:01“Даян дэлхийн малчдын чуулган” Улаанбаатар хотод боллоо8 сар 14. 15:35“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ8 сар 14. 11:06Ногоон дугаартай тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтад хамаарахгүй8 сар 14. 11:00Тэгш, сондгой дугаараар болон 50 мянган төгрөгийн хязгаартай шатахуун олгох зохицуулалтыг бямба гарагаас цуцална8 сар 12. 16:46Монгол Улсын нийт газар нутгийн 81 хувь нь цөлжилтөд өртсөн8 сар 12. 15:15Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 15:13Нийслэлээс худалдаа үйлчилгээ эрхлэхэд шаарддаг давхардсан 103 бүртгэлийг цуцлав8 сар 12. 10:29Цэцэрлэгийн бүртгэл 23-ныг хүртэл үргэлжилнэ8 сар 12. 10:25Гаалийн улсын байцаагч нарын холбогдсон 11 эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ8 сар 12. 10:20“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжив8 сар 12. 9:22НИТХ-ын дарга Д.Ихбаяр: Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлуудад шуурхай, хариуцлагатай ажиллахыг үүрэг болгож байна8 сар 10. 20:52У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай8 сар 10. 16:16НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар “Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжлээ8 сар 10. 13:39
 Facebook Twitter Youtube