
Монголд амилж чаддаггүй хуулийн нэг нь Казингийнн тухай хууль. Гэхдээ монголчууд цагтаа Казино гэдгийг байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүх бол бий. Цаг хугацаагаар нь харвал саяхных мэт боловч өмнөх зууны үеийн үйл явдал. Тэр бол 1997 он. Монгол улсын иргэн Л.Байгаль Чингис зочид буудалд казино байгуулж үйл ажиллагаа нь бараг жигдэрчихсэн тэр үеэр нь жилийн дараа хаачихсан. Зэрэгцүүлээд казиногин хэрэг гэгчээр Хууль зүйн сайд С.Батчулуун агсан, гишүүн Д.Энхбаатар, Д.Баттулга нарыг хорьсноор энэ талаарх амыг нь барьсан гэж болно. Гэвч Казино байгуулах санал санаачлагаа орхиогүй. Тодотговол:
1998 он
Монголын Казиногийн тухай анхны хууль 1998 оны нэгдүгээр сарын 15-нд УИХ-ын гишүүдийн 81.8 хувийн саналаар батлагдаж, дараа жилийнх нь нэгдүгээр сарын 22-нд хүчингүй болж байв. Казиногийн тухай хуулиар улсын төсөвт нэг тэрбум буюу үүнээс бараг дөрөв дахин их их мөнгө төлж байсан гэдэг. Тэр үед тэрбум төгрөг гэдэг чанга мөнгө байлаа.
2007 он.
2007 оны дөрөвдүгээр сард Ц.Шаравдорж тэргүүтэй есөн гишүүний боловсруулсан Хязгаарлагдмал казиногийн тухай хууль Засгийн газраас дэмжлэг авч УИХ-ын босго давсан. Гэвч энэ төсөл УИХ-аар хэлэлцэгдэхийн даваан дээр Эдийн засгийн байнгын хороо төслийг хэлэлцэхээс татгалзсан юм. Шалтгаан нь Л.Гүндалай гишүүн хуулийг санаачлагчид тухайлан нэг байгууллагад зориулан уг төслийг боловсруулсан хэмээн мэдэгдсэнтэй холбоотойгоор унасан.
2007 он
Ц.Шаравдорж нарын санаачилсан хуулийн төслийг унагасан УИХ-ын гишүүн Л.Гүндалай өөрөө Казиногийн хуулийн төсөл боловсруулснаа өргөн барьсан нь ердөө хоёрхон хуудастай байв. Эцэст нь Казиногийн хуулийг хүнийх ч үгүй, өөрийнх ч үгүй болгосноороо түүний Казиногийн хууль өндөрлөсөн түүхтэй.
2009 он
Тухайн үед хамтран засаглаж байсан МАН, АН-аас сонгогдсон гишүүд хүнийх өөрийнх гэлгүй хамтарч Казиногин хуулийн төслийг дахин санаачилсан байдаг. УИХ-ын гишүүн Д.Загджав, Д.Кёкүшюзан Батбаяр нар тэргүүтэй хэсэг гишүүд санаачилжээ. Гэвч 2007 онд Ц.Шаравдорж нарын өргөн барьсан хуулийн төсөл бараг тэр чигээрээ орж ирсэн нь мөн л өнөөх “Морин нуур” төсөлтэй холбоотой гэх хардлагыг төрүүлснээс дэмжлэг авч чадаагүй.
2015 он.
Үүнээс хойш хэсэг хугацаанд завсарласны дараа 2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газар Казино байгуулж эдийн засгаа дэмнэх санаачлагыг гаргаж байв. Харин энэ санаачлагыг Ч.Сайханбилэгийн Засгийн газар үргэлжлүүлж Сангийн яамнаас ажлын хэсгийг зохион байгуулан Хязгаарлагдмал Казиногийн тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьж байв. Гэвч бас л бүтэлгүйтсэн.
2016 онд
МАН 2016 оны сонгуулийн дараа олонх болсон үедээ Ж.Эрдэнэбатын Засгийн газар Казино байгуулах асуудлыг дахин сөхөн тавьсан. УИХ-ын гишүүн Л.Энхболдоор ахлуулсан таван гишүүнтэй ажлын хэсэг 2015 онд Засгийн газраас боловсруулсан Казиногийн хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-аар хэлэлцүүлэх үүрэг хүлээж байв.
2021 он
Казино байгуулах зургаа дахь удаагийн санаачлагыг өнгөрсөн намар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Казиногийн тухай хуулийн төслийг өргөн барина гэдгээр илэрхийлсэн. Энэ асуудал өчигдөр УИХ-ын хэлэлцсэн Хөшигийн хөндийн чөлөөт бүсийн хэлэлцүүлгийн үеэр бүр ч тодорхой яригдав. Ямартай ч Чөлөөт бүсэд казино байгуулах хуулийн төсөл яригдаж байгаа гэдэг мэдээллийг өглөө. Одоо яригдаж байгаагаар бол Казино эрхлэх тусгай зөвшөөрлийг Засгийн газар 10 жилийн хугацаатай олгоно. Харин тэнд Монгол улсын иргэнд үйлчлэхийг хориглох заалт орж байгаа юм билээ.
Монголын хууль тогтоогчдын үе дамжуулан ярьж байгаа ч ажил хэрэг болж амилаагүй Казиногийн хуулийн түүхийг хураангуйлбал нэг иймэрхүү ажээ.
Г.Хан

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо
Монголбанк: Инфляц зорилтот түвшинд буцаж орох хүртэл мөнгөний хатуу бодлого баримтлана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:Төрийн түшээд нь үг, үйлдлээрээ ард иргэдээ талцуулах бус нэгтгэх ёстой
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэг ажлаас нь чөлөөллөө
Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна10 сар 9. 16:12
Н.Номтойбаяр: Суурьшлын бүсэд 557 баавгай орж ирсэн дуудлага ирсэн10 сар 9. 14:35
Т.Одгал: Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил10 сар 9. 9:48
НИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн газрын зохион байгуулалт, төлөвлөлтийн уялдааг сайжруулах шаардлагатайг онцлов10 сар 8. 21:11
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛСНЫГ ЗАРЛАЛАА10 сар 8. 17:07
Нийслэлийн 13 байршилд өндрийн камер ажиллаж байна10 сар 2. 14:14
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих ажил эхэллээ9 сар 28. 10:31
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина9 сар 23. 17:20
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ9 сар 21. 17:05
НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа9 сар 18. 15:18
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна9 сар 16. 17:02
Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлагууд дунджаар 4 сая орчим төгрөгийн цалинг авдаг9 сар 16. 16:56
НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан есдүгээр сарын 18-нд үргэлжилнэ9 сар 14. 20:21
2027 оны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгцээ, үр өгөөжид тулгуурлан эрэмбэлэх шаардлагатайг онцоллоо9 сар 14. 15:25
Хотын дарга "Шинэ үеийн Улаанбаатар" хөгжлийн бодлогоо танилцуулав9 сар 14. 15:10
Харьд хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалын гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ9 сар 9. 16:34
57 дугаар сургууль анхны "ногоон, ухаалаг" сургууль болов9 сар 1. 16:03
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ9 сар 1. 15:59
Ерөнхий сайдын танилцуулсан 9 шийдвэр8 сар 31. 12:15
Непал: Амь үрэгдсэн хүний тоо 472-т хүрч, 1000 гаруй хүн сураггүй байна8 сар 28. 13:59
У.Хүрэлсүх: Бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий арга замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно8 сар 24. 10:13
"COP17"-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна8 сар 21. 15:13
Төр 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ8 сар 20. 14:01
“Даян дэлхийн малчдын чуулган” Улаанбаатар хотод боллоо8 сар 14. 15:35
“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ8 сар 14. 11:06
Ногоон дугаартай тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтад хамаарахгүй8 сар 14. 11:00
Тэгш, сондгой дугаараар болон 50 мянган төгрөгийн хязгаартай шатахуун олгох зохицуулалтыг бямба гарагаас цуцална8 сар 12. 16:46
Монгол Улсын нийт газар нутгийн 81 хувь нь цөлжилтөд өртсөн8 сар 12. 15:15
Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 15:13
Нийслэлээс худалдаа үйлчилгээ эрхлэхэд шаарддаг давхардсан 103 бүртгэлийг цуцлав8 сар 12. 10:29
Цэцэрлэгийн бүртгэл 23-ныг хүртэл үргэлжилнэ8 сар 12. 10:25
Гаалийн улсын байцаагч нарын холбогдсон 11 эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ8 сар 12. 10:20
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжив8 сар 12. 9:22
НИТХ-ын дарга Д.Ихбаяр: Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлуудад шуурхай, хариуцлагатай ажиллахыг үүрэг болгож байна8 сар 10. 20:52
У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай8 сар 10. 16:16
НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар “Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжлээ8 сар 10. 13:39
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд public.mn хариуцлага хүлээхгүй.