
Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, ерөнхий малын эмч Д.Батчулуунтай вакцины асуудлаар ярилцлаа.
-Шүлхийн нөхцөл байдлын талаар ярилцлагын эхэнд тодруулъя?
-Он гарснаас хойш 17 аймгийн 106 суманд 226 голомт бүртгэгдсэн. Сүүлийн үед шүлхийн гаралт өвчлөлийн тухайд харьцангуй буурч байна. Одоогоор 15 аймгийн 15 сумын 48 сумын 116 голомтын хорио цээрийн бүрэн цуцлагдсан, энгийн байдалд шилжсэн байгаа. Харин хязгаарлалтын дэглэмтэй 11 аймгийн 25 сумын 50 голомт байна..
-Хүндэрсэн голомт байгаа юу?
-Хүндрэл гэхээс илүү өвчлөлийн тохиолдол ихтэй аймгууд гэж бий. Вирусийнхээ онцлогоос хамаарч шүлхийгээр өвчилсөн мал хорогдох нь бага ч халдварлалт өндөртэй байдаг онцлогтой. Шүлхийн тархалт төдийлөн буурахгүй байгаа аймгууд бол Архангай, Хөвсгөл, Завхан, Увс. Харин Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Хэнтий, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Дундговь зэрэг аймагт шүлхий өвчин бараг байхгүй болсон.
-Вакцины асуудал руу оръё. Өнгөрсөн өвөл вакцин хүрэлцэхгүй байгаа талаар малчид их ярилаа?
-Өнгөрсөн жилийн хувьд 23 сая тун вакцин татан авч хэрэглэсэн. Энэ жилийн хувьд бидний тооцоолноор шүлхий өвчинд мэдрэг 63.380.000 мал байна. Улсын төсвийн хөрөнгөөр авч байгаа вакцин бол 12 сая тун. Хүртээмжийн хувьд яалт ч үгүй маш бага. Нийт мэдрэг амьтдынхаа 13-15 хувьд хүрэхтэй үгүйтэй л вакцин татан авч байна шүү дээ.
-Энэ жилийн вакцины татан авалт дууссан уу. ОХУ-аас авдаг байх аа?
-Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд заагдсанаар гоц халдварт өвчинтэй тэмцэх, энэ өвчнөөс сэргийлэх вакциныг улсын төсвийн хөрөнгөөр авдаг. Мөн үйлчилгээний хөлсийг ч тэндээс гаргадаг. Энэ жилийн хувьд 12 сая тун вакциныг ОХУ-ын Владимрийн хүрээлэнгээс авч байгаа. Мөнгөн дүнгээр бол есөн тэрбум орчим төгрөг, дээр нь нэмэгдээд үйлчилгээний хөлс ордог. Одоогийн байдлаар нийтдээ 8.5 сая тун вакциныг авчихсан байгаа. Үлдэгдэл 3.5 сая тун вакциныг энэ сарын 30-ны дотор татан авахаар төлөвлөөд явж байгаа.Яаралтай вакцинжуулалтад 1.4 сая тун вакциныг орон нутгуудад хүргүүлчихсэн. 7.1 сая тн орчим вакцины нөөцтэй байна. Богино хугацааны тактик боловсруулаад түүн дээр үндэслээд эдгээр вакциныг хаана, хэзээ, яаж хэрэглэх асуудал тодорхой болно.
-Манайх ОХУ-аас багагүй хугацаанд вакцинаа татаж байгаа байх аа. ОХУ-аас вакцин авахад юуг чухалчилдаг юм бэ. Бусад олон оронд вакцин үйлдвэрлэж байгаа шүү дээ?
-Вакцин татан авахад хэд, хэдэн асуудлыг харж үздэг. Тухайн вакцины омог нь Монголд гарч байгаа вирусийн эсрэг хангалттай дархлаа үүсгэх боломжтой, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн вакциныг авдаг. Одоогоор Владимрийн хүрээлэнд үйлдвэрлэгдсэн вакцин энэ шаардлага нөхцөлийг хамгийн сайн хангаж байгаа.
Бид гэрээ байгуулахаас өмнө нэлээд их судалгааг хийдэг. Дархлаа төрүүлэх чанар, омгийн судалгаа, дархлааны үргэлжлэх хугацаа, малын биеэс гадагшлах хугацаа гээд олон төрлийн судалгаа хийж байж тухайн байгууллагатай шууд гэрээ байгуулах маягаар худалдан авалт хийгдэж байгаа.
Манай улсын хувьд ОХУ-аас өмнө нь ч вакцин авдаг байсан. Өөр ч олон газраас авч байсан шүү дээ. Энэтхэг, БНХАУ-аас авч байсан. Францаас тусламжаар ирж байсан. Ер нь дэлхийн дээр маш олон үйлдвэр, судалгааны хүрээлэнгүүд, олон улсын байгууллагууд вакцин үйлдвэрлэдэг. Бид Монголд эргэлдэж байгаа энэ вирусийн омог вакцины омогтой хэр нийцэж байна вэ гэдгийг л харж, вакцинаа худалдаж авдаг.
-ОХУ-ын шүлхийн эсрэг вакцин үйлдвэрлэл ямар онцлогтой байдаг вэ. Манайх хөрш улс, ойр учраас зардал мөнгөний хувьд хэмнэлттэй байдаг уу?
-Ойрхноос гадна ОХУ-ын вакциныг худалдан авч хэрэглэдэг маш олон орон байдаг. Ялангуяа Солонгосууд, дундад Азийн ихэнх орнууд ОХУ-ын вакциныг хэрэглэж байгаа. Газар зүйн онцлог, үйлдвэрлэлийн нөхцөл, улс төрийн харилцаа гэхээс илүүтэй бид вакцины сонголт дээр чанар, омгийн нийцэмжийг маш их хардаг. Мэдээж дархлааны үргэлжлэх хугацаа ч чухал.
-Вакцин дотооддоо үйлдвэрлэх ажил хэр урагштай явдаг юм бэ?
-Уг нь Биокомбинатын дэргэд вакцин үйлдвэрлэлийн цех байгуулагдсан байдаг. Олон улсын төсөл хөтөлбөр болон дотоодын эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнгээр бий болсон савлах цех. Энэ нь гадаадаас идэвхгүйжүүлсэн вакцины концентрацийг авчирч эндээ шингэлж савлах зорилготой. Гэхдээ одоо хүртэл тэр ажил яваагүй байгаа. Ер нь шүлхий өвчин гарсаар байгаа ийм үед энэ асуудлыг шуурхай шийдэж, цехийг ажиллуулах ёстой. Тиймээс манай байгууллагын хувьд энэ асуудалд анхаарч байгаа.
-Шүлхийн дэгдэлтийг бууруулах, вакцины тун хэмжээг нэмэгдүүлэх ажил бол чухал. Энэ тал дзэр ойрын хугацаанд тодорхой шийдэл хэрэгжих үү?
-Өнгөрсөн сард ажлаа авснаас хойш нэлээд судалгаанууд хийж байна. Ер нь вакцинжуулалтын бодлогыг эргэж харъя гэсэн байдлаар судалгаанууд явагдаж байна. Үүн дээр долоон төрлийн хувилбар ярьж байна.
Тодруулбал, Монгол орны нийт мэдрэг амьтдыг вакцинжуулбал ямар зардал гарах вэ, мөн бүсчилсэн байдлаар шүлхийтэй тэмцэх бодлого хэрэгжүүлбэл хэдий хэр зардал гарах вэ. Бүр болохгүй бол эдийн засгийг дэмжих чиглэлээр зарим хэсэг газрууддаа чөлөөт бүс гаргах байдлаар хэрэгжүүлбэл вакцин болон бусад зардал яаж гарах вэ. Бүр хил дагуу, шүлхий өвчин нэвтэрсэн бүс нутгуудаа хамгаалах байдлаар хийвэл ямар дүр зураг гарах вэ гэдэг чиглэлээр судалгаанууд хийгдэж байна. Үр дүнгүүдийг харьцуулж үзэж байна.
Дээр нь өнгөрсөн хугацаанд гарсан шүлхийн тохиолдлуудын зураглал хийж байгаа. Үүн дээр үндэслээд яг вирусийн тархалт, идэвхтэй голомтууд аль аймгийн, аль суманд байна гэдгийг харахыг хичээж байна. Эдгээр дээр үндэслээд шүлхий өвчинтэй тэмцэх богино хугацааны тактик боловсруулж байна.
Дашрамд, нэг зүйлийг анхааруулахыг хүсч байна. Улсын төсвөөр худалдан авч байгаа вакциныг Монголд авчраад Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторид дархлааны идэвхийг тогтоож байж мал эмнэлгүүдэд тарааж, хэрэглэдэг. Гэтэл манай малчид хувиараа гар дээрээс гарал үүсэл нь тодорхойгүй, чанарын баталгаажуулалтгүй вакцин худалдан авч малдаа тарих нь элбэг байдаг. Үүнээс үүдэж малчид маань хөрөнгө мөнгө, мал хуйгаараа хохирох асуудал гарч болзошгүй гэдгийг анхааруулах ёстой.
Б.Энхзаяа
-Шүлхийгээс гадна малын бусад халдварт өвчний нөхцөл байдал ямар байна вэ?
-Шүлхийгээс гадна архаг халдварт өвчнүүдтэй тэмцэх, сэргийлэх хаврын ажлыг орхигдуулж болохгүй. Одоогоор нийтдээ 20 орчим төрлийн өвчнөөс сэргийлэх вакцинжуулалт, өвчин илэрсэн тохиолдолд дархлаажуулах ажил эхнээсээ хийгдээд явж байна.
-Шүлхийн вакциныг малд тарьсны дараа хэд хоногийн дараа хүнсэнд хэрэглэж болох вэ?
-Вакцин хэрэглэх заавар дээр энэ тухай ямар нэгэн хязгаарлалтын хугацаа байхгүй.
-Магадгүй вакин дөнгөж тарьсан малын махыг хүнсэнд хэрэглэхэд сөрөг нөлөө бий юү?
-Сая хэлснээр вакцины заавар дээр вакцин тарьсны дараа мах, сүүг нь хэрэглэхийг хориглосон заалт байдаггүй.

Тэгш, сондгой дугаараар болон 50 мянган төгрөгийн хязгаартай шатахуун олгох зохицуулалтыг бямба гарагаас цуцална
Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой
“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо10 сар 13. 9:05
Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна10 сар 9. 16:12
Н.Номтойбаяр: Суурьшлын бүсэд 557 баавгай орж ирсэн дуудлага ирсэн10 сар 9. 14:35
Т.Одгал: Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил10 сар 9. 9:48
Монголбанк: Инфляц зорилтот түвшинд буцаж орох хүртэл мөнгөний хатуу бодлого баримтлана10 сар 8. 21:19
НИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн газрын зохион байгуулалт, төлөвлөлтийн уялдааг сайжруулах шаардлагатайг онцлов10 сар 8. 21:11
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛСНЫГ ЗАРЛАЛАА10 сар 8. 17:07
Нийслэлийн 13 байршилд өндрийн камер ажиллаж байна10 сар 2. 14:14
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих ажил эхэллээ9 сар 28. 10:31
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина9 сар 23. 17:20
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ9 сар 21. 17:05
НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа9 сар 18. 15:18
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна9 сар 16. 17:02
Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлагууд дунджаар 4 сая орчим төгрөгийн цалинг авдаг9 сар 16. 16:56
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэг ажлаас нь чөлөөллөө9 сар 16. 11:38
НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан есдүгээр сарын 18-нд үргэлжилнэ9 сар 14. 20:21
2027 оны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгцээ, үр өгөөжид тулгуурлан эрэмбэлэх шаардлагатайг онцоллоо9 сар 14. 15:25
Хотын дарга "Шинэ үеийн Улаанбаатар" хөгжлийн бодлогоо танилцуулав9 сар 14. 15:10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:Төрийн түшээд нь үг, үйлдлээрээ ард иргэдээ талцуулах бус нэгтгэх ёстой9 сар 14. 15:03
Харьд хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалын гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ9 сар 9. 16:34
57 дугаар сургууль анхны "ногоон, ухаалаг" сургууль болов9 сар 1. 16:03
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ9 сар 1. 15:59
Ерөнхий сайдын танилцуулсан 9 шийдвэр8 сар 31. 12:15
Непал: Амь үрэгдсэн хүний тоо 472-т хүрч, 1000 гаруй хүн сураггүй байна8 сар 28. 13:59
У.Хүрэлсүх: Бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий арга замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно8 сар 24. 10:13
"COP17"-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна8 сар 21. 15:13
Төр 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ8 сар 20. 14:01
“Даян дэлхийн малчдын чуулган” Улаанбаатар хотод боллоо8 сар 14. 15:35
“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ8 сар 14. 11:06
Ногоон дугаартай тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтад хамаарахгүй8 сар 14. 11:00
Монгол Улсын нийт газар нутгийн 81 хувь нь цөлжилтөд өртсөн8 сар 12. 15:15
Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 15:13
Нийслэлээс худалдаа үйлчилгээ эрхлэхэд шаарддаг давхардсан 103 бүртгэлийг цуцлав8 сар 12. 10:29
Цэцэрлэгийн бүртгэл 23-ныг хүртэл үргэлжилнэ8 сар 12. 10:25
Гаалийн улсын байцаагч нарын холбогдсон 11 эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ8 сар 12. 10:20
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжив8 сар 12. 9:22
НИТХ-ын дарга Д.Ихбаяр: Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлуудад шуурхай, хариуцлагатай ажиллахыг үүрэг болгож байна8 сар 10. 20:52
У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай8 сар 10. 16:16
НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар “Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжлээ8 сар 10. 13:39
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд public.mn хариуцлага хүлээхгүй.