Энэ мэдээ хуучирсан буюу 2022-03-16 нд нийтлэгдсэн байна.

Өнөөдөр 4,400 жилийн настай мумми олдсон өдөр

3/ 16/ 2022    13 цаг 02 минут
1989 оны 03-р сарын 16-нд Египетийн Хеопсийн пирамидаас /Great Pyramid of Cheops/ холгүйхэн, ердөө тавхан метрийн гүнээс 4,400 жилийн настай занданшуулсан шарил /мумми/ олдсон юм.
 
Уг мумми нь тухайн үеийнхээ язгууртан залуу эмэгтэйнх болох нь тогтоогдсон бөгөөд түүний нүүрийг хучсан хэсэгт яг л Мона Лиза мэт инээмсэглэсэн хэлбэр нь хадгалагдан үлдсэн байсан гэнэ.
 
Египетийн эртний олдворын албаны фараоны хөшөө дурсгалыг хариуцсан захирал Али Хассан /Aly Hassan/ “Тэр үнэхээр хайр татам төрхтэй байсан” гэж хэлсэн юм. Хассан мөн муммиг Египетээс олдсон хамгийн эртний буюу ойролцоогоор 4.400 жилийн настай гэж тодорхойлсныг ч хэлэв.
 
Нээлтийн үед Египет судлаачид гайхаж байгаагаа илэрхийлэхдээ Гизагийн пирамидын ойролцоох талбай эртнээс маш их судлагдсан, сүүлийн хоёр зууны туршид хамгийн агуу археологчдын малтлагууд хийгдсэн байтал энэ олдвор тааралгүй үлдсэн нь үнэхээр сонирхолтой юм.
 
Эртний олдвор судлаачид булшийг санамсаргүйгээр олох үед булшны битүүмжлэл нь бүрэн бүтэн байсныг зарласан нь ч энэ олдворын үнэ цэнэтэй байдлыг нэмэгдүүлж байгаа юм. Булш руу орсон албаныхан анх муммийг олсон бөгөөд бүсгүй толгойдоо алтан навчаар чимсэн хүрэл титэм зүүж, хүзүүндээ үнэт гоёлтой байжээ. Мөн бунхнаас үнэт эдлэл, вааран эдлэл, модон эдлэл, шилний хэсэг, цахиур чулуу, обсидиан буюу галт уулын гаралтай шахмал чулуу, сармисны хумс, арав гаруй шүд олдсон байна. Модон эдлэл, сармисыг бунханг шавьжнаас хамгаалахын тулд байрлуулсан байж болзошгүй гэж таамгалсан.
 
Бунханд буй эмэгтэйн язгууртан байсныг түүний бунханд хамт оршуулсан үнэт эдлэл болон өндөр албан тушаалтнуудыг оршуулдаг газарт бунхалсан зэрэг нь тодорхой хэлж өгсөн байна.
 
Бүсгүй нас барахдаа 22 орчим настай байсан бөгөөд 1 метр 55 см орчим өндөртэй байсан гэж таамаглаж байна. Судлаачид шарилыг МЭӨ 2465 оноос МЭӨ 2323 он хүртэл хаанчилж байсан Тавдугаар эзэнт гүрний /Fifth Dynasty/ үед хамаарна гэж үзсэн. Оршуулгын газар дахь бусад шарилууд мөн тэр үеийнх байдаг тул түүнийг угсаа залгамжлах гүнж байсан байж болох юм гэсэн таамаг ч бий. Муммигийн бие нь маш сайн хатаж, хамгаалагдсан байсан бөгөөд зөөлөн бөсөөр сайтар ороож, толгойн доод хэсэгт нь сайн бэхэлсэн байжээ.
 
Гизагийн бүсийн ерөнхий захирал Захи Хавасс /Zahi Hawass/ “мумми олдсон голын аманд өөр ч чухал хүмүүний бунхан байсан байж магадгүй” гэж үзэж байгаагаа хэлжээ.
 
Гизагийн хавтгайн орчимд хоёр ч дээдсийн оршуулгын хэсэг байдгийн нэг нь Гизагийн зүүн талд орших бөгөөд тэнд хаадыг оршоож байсан. Харин баруун талаас 4.600 жилийн өмнөөс буюу тавдугаар эзэнт гүрний үед хамаарах шинэ мумминууд олдоод байгаа нь энэ билээ.
 
Олдворыг олсон судлаачдын хувьд нэг зүйл нууц хэвээр үлдсэн нь эдгээр эртний настай мумми нь хаадын бунхнуудтай ямар шижмээр холбогдох ёстой учир зүйг олох байгаа аж.
 
“Египет судлаачид мумми түүнийг хийх муммифизаци аргыг Египетд 3000 гаруй жилийн өмнө Христийн шашин орж ирсэн үетэй холбон ойлгож, энэ үед л энэхүү нарийн арга бий болсон гэж үздэг. Гэтэл энэхүү шинэ олдвор нь 4,400 жилээр хэмжигдэх настай байгаа нь археологийн хувьд маш үнэтэй олдвор бөгөөд бидний муммигийн талаархи огноог цааш сунгаж, түүний хадгалалт, хийх үйл явцын талаархи ойлголтыг илүү баяжуулж өгөх сайн талтай” гэж Хассан хэлэв.
 
Хамгийн анх олдож олонд танигдсан мумми бол Саккара дахь Нефер хэмээх булшнаас олдсон Ватигийн /Waty/ мумми юм. Энэ мумми нь Тавдугаар эзэнт гүрний сүүл үед холбогддог бөгөөд давирхай шингээсэн боолтоор маш сайн боож хадгалсан тул хөлийн улны хээ нь ч харагддаг байна.
 
Египетчүүд олон жилийн туршид байгалийн хадгалагч уусмалыг ашиглан мумми хийх үйл явцыг боловсронгуй болгосон. Энэ үйл явцыг тойрсон нууцыг тайлахад саад болж буй зүйл бол эртний хүмүүс занданшуулах зан үйлийн тухай дүрс зургийг дутуу үлдээсэн явдал юм.
 
Энэхүү мумми болон бусад олдворууд, ханын зургийг түшиглэсэн судалгааны ажил үргэлжилсээр байгаа бөгөөд одоогоор аль нэг музейн бүрэлдэхүүнд орсон гэсэн мэдээлэл алга байна.
 
Эртний египетчүүд хүний бие нь үхсэний дараа буюу хойд насандаа сүнстэйгээ эргэн уулзалддаг гэж итгэдэг байсан учир талийгаачийн биеийг аль болох “сайнаар” нь хадгалах гэж хичээдэг байжээ.
 
Ингэхдээ дотор эрхтнүүдийг нь гаргаж авах хэрэгтэй бөгөөд ингээгүй нөхцөлд биеийг хатааж занданшуулах нь бараг бүтэхгүй зүйл байсан гэдэг. Үүнийг ойлгож авахын тулд Египетчүүд бараг 800 жил зарцуулсан байна.
 
Талийгаачийн бие дотор үлдээж болох цорын ганц эрхтэн бол зүрх. Учир нь зүрхэнд хүний оюун ухаан, бие сэтгэл хадгалагдаж байдаг гэж итгэдэг байсан тул энэ нь хойд насанд яах аргагүй хэрэгтэй зүйл гэж үздэг байв.
 
Талийгаачийн цогцсыг занданшуулахад маш нарийн ажиллагаа шаардагдах бөгөөд биеийг тусгай аргаар хатааж, дотоод эрхтнийг нь салган авч, зориулалтын тосоор тосолж, маалингаар хийсээр боолтоор боох гээд энэ бүх үйл ажиллагаа 70 хоног үргэлжилдэг байж. Үүний зэрэгцээ, уг ажилд мэс засалчаас эхлээд болсон явдлыг бичиж үлдээх бичээч нар гээд олон хүмүүсийн оролцоо шаардлагатай учир үнэ хөлс нь төдий чинээ өндөр байсан юм.
 
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд public.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо10 сар 13. 9:05Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна10 сар 9. 16:12Н.Номтойбаяр: Суурьшлын бүсэд 557 баавгай орж ирсэн дуудлага ирсэн10 сар 9. 14:35Т.Одгал: Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил10 сар 9. 9:48Монголбанк: Инфляц зорилтот түвшинд буцаж орох хүртэл мөнгөний хатуу бодлого баримтлана10 сар 8. 21:19НИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн газрын зохион байгуулалт, төлөвлөлтийн уялдааг сайжруулах шаардлагатайг онцлов10 сар 8. 21:11МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛСНЫГ ЗАРЛАЛАА10 сар 8. 17:07Нийслэлийн 13 байршилд өндрийн камер ажиллаж байна10 сар 2. 14:14“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих ажил эхэллээ9 сар 28. 10:31Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина9 сар 23. 17:20“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ9 сар 21. 17:05НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа9 сар 18. 15:18Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна9 сар 16. 17:02Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлагууд дунджаар 4 сая орчим төгрөгийн цалинг авдаг9 сар 16. 16:56Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэг ажлаас нь чөлөөллөө9 сар 16. 11:38НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан есдүгээр сарын 18-нд үргэлжилнэ9 сар 14. 20:212027 оны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгцээ, үр өгөөжид тулгуурлан эрэмбэлэх шаардлагатайг онцоллоо9 сар 14. 15:25Хотын дарга "Шинэ үеийн Улаанбаатар" хөгжлийн бодлогоо танилцуулав9 сар 14. 15:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:Төрийн түшээд нь үг, үйлдлээрээ ард иргэдээ талцуулах бус нэгтгэх ёстой9 сар 14. 15:03Харьд хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалын гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ9 сар 9. 16:3457 дугаар сургууль анхны "ногоон, ухаалаг" сургууль болов9 сар 1. 16:03БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ9 сар 1. 15:59Ерөнхий сайдын танилцуулсан 9 шийдвэр8 сар 31. 12:15Непал: Амь үрэгдсэн хүний тоо 472-т хүрч, 1000 гаруй хүн сураггүй байна8 сар 28. 13:59У.Хүрэлсүх: Бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий арга замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно8 сар 24. 10:13"COP17"-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна8 сар 21. 15:13Төр 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ8 сар 20. 14:01“Даян дэлхийн малчдын чуулган” Улаанбаатар хотод боллоо8 сар 14. 15:35“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ8 сар 14. 11:06Ногоон дугаартай тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтад хамаарахгүй8 сар 14. 11:00Тэгш, сондгой дугаараар болон 50 мянган төгрөгийн хязгаартай шатахуун олгох зохицуулалтыг бямба гарагаас цуцална8 сар 12. 16:46Монгол Улсын нийт газар нутгийн 81 хувь нь цөлжилтөд өртсөн8 сар 12. 15:15Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 15:13Нийслэлээс худалдаа үйлчилгээ эрхлэхэд шаарддаг давхардсан 103 бүртгэлийг цуцлав8 сар 12. 10:29Цэцэрлэгийн бүртгэл 23-ныг хүртэл үргэлжилнэ8 сар 12. 10:25Гаалийн улсын байцаагч нарын холбогдсон 11 эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ8 сар 12. 10:20“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжив8 сар 12. 9:22НИТХ-ын дарга Д.Ихбаяр: Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлуудад шуурхай, хариуцлагатай ажиллахыг үүрэг болгож байна8 сар 10. 20:52У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай8 сар 10. 16:16НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар “Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжлээ8 сар 10. 13:39
 Facebook Twitter Youtube