
“Бидний нэг” контентын энэ удаагийн дугаараар өөрийн хамгийн дуртай зүйлээ бизнес болгож чадсан Б.Төгөлдөр хэмээх бүсгүйг онцолж байна. Тэрбээр хоёр хүүхдээ өсгөхийн хажуугаар “TUKI” брэндийг бий болгож чадсан хөдөлмөрч, залуухан ээж юм. Түүний хэлэх дуртай үг нь “Тэмдэглэлийн дэвтэр дээр хүслээ бичвэл биелдэг”
-Тэмдэглэлийн дэвтэр хийх санаа хэрхэн төрж байв гэдгээс хоёулаа яриагаа эхэлье?
Сайн байцгаана уу? Намайг Батдэлгэрийн Төгөлдөр гэдэг. Би хорин долоон настай. Гэртээ хоёр хүүхдээ харангаа дикритний амралттай байгаа ийм залуухан ээж. Гэртээ байх хугацаандаа өөрийнхөө зурах сонирхлыг хөгжүүлээд тэмдэглэлийн дэвтэр хийж эхэлсэн. Тэр маань үргэлжлээд брэнд болтлоо хөгжөөд явж байна. Гэртээ сууж байгаа ээжүүд орлогогүй болдог шүү дээ.
Гэртээ байх хугацааг зөвхөн хүүхдээ өсгөж зарцуулмааргүй байсан. Анх ээжээсээ нэг сая төгрөг зээлээд анхны дэвтрийнхээ хэвлүүлэх мөнгийг тэгж босгож байсан. Таван зуун ширхэг дэвтэр хэвлүүлээд бараг долоон хоногийн дотор зарагдаад дуусчихсан. Тэр бүр аймаар том урам өгч байсан.
-Анх сонирхлоо хөгжүүлэх үүднээс эхэлсэн зүйл нь брэнд болчихлоо. Өөрийн чинь дэвтрийн онцлог нь юу вэ?
-Миний төлөвлөгч дэвтрийн онцлог зүйл гэхээр хийх зүйлийн жагсаалт гэж байгаа. Хүүхэд өөрийн хийсэн зүйлээ бичээд өөртөө үнэлгээ өгдөг байхгүй юу, А, В, С гээд. Одоо жишээ нь даалгавраа хийсэн бол тэр даалгавартаа хэр сэтгэл ханамжтай байна. Тэр талаараа дэвтэр дээрээ бичээд тэмдэглээд авна гэсэн үг. Хүүхдийнхээ тэр тэмдэглэснийг харах юм бол хайр хүрэхээр хөөрхөн, хөөрхөн юм тэмдэглэчихсэн байдаг.
Харин санхүүгийн хэсэг дээр орлого, зарлага гэж байгаа. Хүүхдүүд зуун төгрөг авсан ч гэсэн дэвтэр дээрээ орлого гэж тэмдэглээд биччихсэн байдаг. Харин зарлагын хэсэг дээр дэлгүүр орохдоо авсан зүйлээ бичих байдлаар хөөрхөн санхүүгийн мэдлэгтэй болчихдог. 
-Ямар учраас өөрийн чинь хийсэн дэвтэр хүмүүст таалагдсан гэж боддог вэ?
-Миний дэвтрийн ялгарах зүйл нь гэвэл ерөнхийдөө нүүр зураг, доторх хуудасны дизайн нь хүртэл хүүхдэд зориулсан. Тэгээд яг хүүхдэд хэрэгтэй чухал зүйлүүдийг дотор нь багтааж өгсөн. Жишээ нь шүдээ угаасныхаа дараа тэрийгээ будаж тэмдэглэдэг. Эс үгүй болбол ус уусныхаа дараа будаж тэмдэглэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлүүдийг багтааж өгсөн.
Мөн хүслийн жагсаалт гэж бий. Хүүхэд өөрийн авахыг хүсэж буй зүйлсээ бичээд тэмдэглэчихдэг. Тэгэнгүүт ээж аав нар тэрнээс санаа аваад, дэвтрийг нууцаар харж байгаад ч юм уу хүсэж байгаа зүйлийг нь авч өгөөд сюрприз барих тохиолдол байдаг. Заримдаа бид хүүхдэдээ аягүй хөөрхөн юм аваад өгчихлөө гээд бодонгуут хүүхдэд таалагдахгүй ч юм уу тохиолдол байдаг шүү дээ. Миний дэвтрийг хэрэглэж байгаа хүүхдүүд аягүй хөөрхөн урмын үгс хэлдэг. Ээж, аавууд нь ч гэсэн их урамшуулдаг. Доторх агуулга нь их сайн, хүүхдэд сонирхолтой байна гэдэг.
-“ Дэлхий мөрөөдөлтэй хүнд дуртай” гэж тэмдэглэлийн дэвтэр дээрээ онцолж бичсэн байсан?
-Тэмдэглэлийн дэвтэрт ер нь аймаар хайртай. Яагаад гэхээр би хүсэл мөрөөдлөө бичиж хадгалчхаад дараа нь эргүүлээд харахаар бичсэн юмнууд маань бүгдээрээ биелчихсэн байдаг болохоор тэмдэглэлийн дэвтэр ид шид, хүсэл биелүүлдэг зүйл шиг санагддаг. “Дэлхий мөрөөдөлтэй хүнд дуртай” гэсэн уриа үгтэй. Хүүхдүүдийг мөрөөдөлтэй байгаасай. Том мөрөөдөж байж тэрнийхээ дунд нь ч юм уу, бага дээр ч юм уу унадаг шүү дээ. Тийм болохоор дэлхийн хэмжээний том мөрөөдөлтэй байгаасай гэсэн үүднээс “Дэлхий мөрөөдөлтэй хүнд дуртай” яг чам шиг гэж бүр онцолж өгдөг.
-Хэдэн хүүхэдтэй вэ, гэр бүлээ танилцуулахгүй юу?
Манай нөхрийг Гантулга гэдэг. Бид хоёр хоёулаа “Хүрээ” мэдээлэл холбоо технологийн дээд сургуулийг төгссөн. График дизайны мэргэжилтэй. Одоо манай нөхөр мэргэжлээрээ ажиллаж байгаа. Салонд график дизайнер хийдэг. Би болохоор хоёр хүүхэдтэй. Манай том болохоороо охин. Г.Энхрийлэн гэдэг. Одоо гурван нас хүрч байгаа. Манай бага хоёр настай, жил дарааллаад төрчихсөн. Г.Эрхэс гээд ийм хоёр хүүхэдтэй.
-Хүүхдүүдээ өсгөхийн хажуугаар энэ бүгдийг амжуулах амаргүй байдаг байх?
Хүүхдүүдээ харахын хажуугаар хийдэг болохоор бэрхшээл маш их тулгарна. Хүүхэд уйлаад л хажуугаар нь гэр орны ажил гээд л... Би өөрөө гэр хороололд амьдардаг. Тэгэхээр усаа авна, галаа түлнэ гээд л маш их ажил байдаг.
Тэрнийхээ хажуугаар амжуулна шүү дээ. Цагийн менежмент буюу төлөвлөгөөгөө бичээд өдөрт хийх ажлаа төлөвлөдөг. Хийх зүйлээ тэмдэглээд түүнээсээ кайф авдаг. Би өнөөдөр ийм юм амжуулчихсан юм байна, болчихсон байна гээд л.
Дээрээс нь надад дүү нар маань маш их тусалдаг, хүүхдүүдийг маань харж өгнө. Төвөгтэй ч юм уу хүндрэлтэй зүйл байдаггүй. Өөрөө хоббигоороо хийж байгаа учраас аймаар дуртай, аймаар аз жаргалтай. Тэрийгээ амжуулаад хүүхдүүдийнхээ хажуугаар бас нэг хүүхэд өсгөж байгаа юм шиг гоё байдаг.
-Хамгийн том дэмжигч чинь хэн бэ?
Хамгийн их урам өгдөг хүмүүс бол манай гэр бүлийнхэн. Манай аав бүр хамгийн том дэмжигч. Охиноороо бахархаад л, тэгээд л үе үе аймаар хөөрхөн хөөрхөн мессеж явуулна. Аавдаа аймаар хайртай. Хамгийн их дэмждэг хүн бол манай ээж, аав хоёр.
-Гэр бүлийнхний дэмжлэгээс гадна. Бичил бизнес эрхэлдэг хүмүүс ЖДҮ-ийн зээл ч юм уу, бизнесийн зээл авдаг шүү дээ. Тиймэрхүү зээлд хамрагдаж байв уу?
-Гурван хувийн зээлд хүсэлт өгч үзсэн. Тэгээд хувь хүн, жижиг дунд бизнес биш болохоор боломжгүй ээ гэсэн хариу өгсөн. Залуу хүмүүст үзүүлдэг дэмжлэг их муу юм шиг санагддаг. Яг хийе гэсэн хүүхдүүдийг мохоодог.
-“Шарк Танк” нэвтрүүлэгт дэмжлэг авах гээд оролцож байсан түүх бас байдаг, Тийм ээ?
Тэмдэглэлийн дэвтрээ илүү баяжуулах, том хүмүүст зориулсан дэвтэр гаргаж, нэр төрлөө нэмэгдүүлэх, өөрт байгаа олон санаагаа ажил хэрэг болгохоор “Шарк танк”-д оролцсон. Санхүүжилт авч чадаагүй ч гэсэн аягүй олон зөвлөгөө, туршлагатай хүмүүсээс мэдээлэл авсан болохоор гоё байсан.
-Тэгэхээр цаашдаа бизнесээ өргөжүүлэх чин хүсэл байгаа гэдэг нь харагдаж байна. Ирээдүйн хүсэл мөрөөдөл, зорилго юу вэ?
-2022 он гарах гэж байгаа болохоор шинэ календарь гаргасан. Ханын болон ширээний гээд. Ширээн дээрээ тавихад амраар эко модон суурьтай байвал хөөрхөн юм байна гэж бодоод гаргасан. Календарь нь залуу гэр бүлүүдэд зориулсан, Үс авах өдөр гэдэг юм уу, ерөнхийдөө календариуд тийм байдаг шүү дээ. Тийм зүйлгүй. Цэвэрхэн цулгуй. Яг тухайн сарынхаа чухал зүйлсийг хажуудаа бичих зориулалттай тийм календарийг гаргасан.
Цаашдын зорилго гэвэл одоо над шиг гэртээ сууж байгаа ч юм уу, залуу эмэгтэйчүүдэд зориулсан дэвтэр гаргах гэж байгаа. За тэрнээс гадна миний мөрөөдөл болохоороо “Tuki” гээд охидуудад зориулсан брэндтэй болохыг хүсэж байгаа. Бүр ийм олон төрлийн бичиг хэрэг, дээрээс нь хувцас. Би бас зурсан зургуудаа подволк дээр хэвлүүлж гаргасан. Тэр маань аягүй амжилттай байсан. Дэлгүүртэй болъё гэж бас мөрөөдөж байгаа. Хөөрхөн дэлгүүртэй болоод тэнд хүүхдүүд ирээд хичээлээ хийх боломжтой ч юм уу нэг тийм жижигхэн, хүүхдүүдийн ертөнцийг бүрдүүлсэн дэлгүүртэй болъё гэж бодож байгаа.
-Өөр шиг чинь хүүхдээ өсгөөд гэртээ байгаа ээжүүд олон бий. Тэдэнд хандаж юу гэж хэлэх вэ?
-Гэртээ байгаа ээжүүддээ хандаж хэлэхэд өөртөө аймаар хайртай байгаарай гэж хэлмээр байна. Яагаад гэхээр гэртээ суухаараа, хүүхэд гаргахаараа эмэгтэй хүмүүс өөрсдийгөө мартчихдаг юм шиг санагддаг. Өөрийнхөө хоббиг хойш нь тавиад хүүхэд, хүүхэд гээд л. Тэгэхгүйгээр яг өөртөө итгэлтэй, зоригтой, хийе гэсэн юмаа хийдэг, хайрлагдсан эмэгтэй байгаасай гэж хүсдэг.
Хорин нэгдүгээр зуун буюу бидний амьдарч байгаа энэ зуун бол аймаар нээлттэй болчихсон учраас хүн болгон хүссэн зүйлээ хийх бүрэн боломжтой. Жоохон л судлаад, жоохон л хичээгээд, жоохон оролдлого хийгээд үзэх юм бол... “Эхэлчихвэл ерэн есөн хувь нь биелчихсэн” гэдэг шиг л эхний алхмаа хийчих юм бол бүх зүйл боломжтой юм шиг санагдаж байгаа.
-Өнөөдөр анхныхаа үзэсгэлэнг гаргаж байна. Энэ талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
Анхныхаа үзэсгэлэнгээ нээгээд сэтгэгдэл бүр маш их өндөр байна. Дижитал зургийн буюу компьютер дээр зурж гаргасан үзэсгэлэн болохоор бүр аймаар гоё байгаа.
Би өөрөө эмэгтэй хүний нүд, уруул зурах дуртай. Тийм болохоор эмэгтэй хүнд илүү чиглэсэн зургуудаар үзэсгэлэн гаргасан. Бас хүүхэд зурах дуртай. Илүү гэгээлэг зурагнууд буюу дижитал арт хэлбэрээр өнгөлөг зурагнууд зурдаг. Намайг дэмжиж үзэсгэлэнг маань гаргаж өгч байгаа “GG” кофе шопынхоо хамт олонд маш их баярлалаа.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Лхагва


МАН дотор З.Мэндсайхан сайдыг огцруулах яриа боллоо
Лондонд дайныг эсэргүүцэгч идэвхтнүүд Дерипаскагийн хувийн орд харшийг булаан эзэлжээ
Ван И: ОХУ, Европын холбоо хэлэлцээрийн ширээнд яаралтай суух хэрэгтэй
Нэг кг хуванцар савыг 500 төгрөгөөр худалдан авч байна
ШАТАХУУН ОЛГОХ ТҮР ХУВААРЬ8 сар 3. 17:28
Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов7 сар 31. 14:53
НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа7 сар 30. 15:22
Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төв 350 сая төгрөгийн үнэ бүхий түргэн тусламжийн автомашинтай боллоо7 сар 22. 22:20
Тажикистаны уран бүтээлчид хүндэтгэлийн тоглолтоо толилууллаа7 сар 21. 10:29
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ7 сар 11. 12:52
Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим албан хаагч оролцлоо7 сар 11. 9:47
Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ7 сар 8. 15:44
“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ7 сар 8. 15:41
Хаврын чуулганаар 263 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн гэв7 сар 6. 16:14
Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ7 сар 6. 15:02
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ7 сар 6. 14:57
Үндэсний их баяр наадмын хөтөлбөр7 сар 3. 11:11
Монголын гадаад харилцааны “ Их хөдөлгөөн”7 сар 2. 18:03
Долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт бүх нийтээр амарна7 сар 1. 15:50
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ7 сар 1. 15:22
Сангийн сайд З.Мэндсайхан: Таван удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ7 сар 1. 15:21
"Энэ жил бид Оюутолгойгоос ноогдол ашиг авна"7 сар 1. 9:29
Рио Тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон, АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямтай уулзлаа6 сар 30. 15:32
Төрийн аудитын байгууллагаас 2027 онд гүйцэтгэх аудитын сэдэв болон төсвийн төслийг хэлэлцүүллээ6 сар 30. 13:25
Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана6 сар 30. 13:19
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол болно6 сар 30. 10:57
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд “Рио Тинто”-той хэлэлцээр хийнэ6 сар 30. 10:27
Эрчим хүчний салбарынхан ажил хаях уу6 сар 30. 9:33
Монголд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 1000 амьд төрөлтөд 13.6 байна6 сар 29. 16:26
545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ6 сар 29. 16:10
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:51
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:39
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:31
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:21
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:11
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:35
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:27
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:26
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:18
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:07
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:58
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:51
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 13:24
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 13:22
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд public.mn хариуцлага хүлээхгүй.