
Сийлбэрийн урлагийг Монгол уран зурагтай хослуулан дахин давтагдашгүй хийц, загвартай Монгол гэр, модон тавилга бүтээдэг “Урчуудын хясаа” компанийн үүсгэн байгуулагч, уран сийлбэрч Сүхбаатарын Баасандэлгэр “Бидний нэг” контентийн энэ удаагийн дугаарт оролцлоо. Хоймор нутгийн уран дархчуудын удам С.Баасандэлгэр үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч залуучуудын төлөөлөл юм.
-Сайн байна уу. Та Тойм.мн сайтын уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байна уу? Намайг Сүхбаатарын Баасандэлгэр гэдэг. Сийлбэрийн урлагийг дөрөвдүгээр ангиасаа сурч эхэлсэн. Миний хувьд “Урчуудын хясаа” компанийг 2012 онд анх үүсгэн байгуулж байлаа. Одоо Монгол зургийг уран сийлбэртэй хослуулан Монгол гэр, модон тавилга хийж байна. Манай өвөөгийн аавын талынхан гангийн дархчууд байсан. Гангийн дархан гэдгийг хэр баргын хүн хийгээд байдаггүй. Өвөөгийн аав Ядам гэдэг хөгшнөөс алт, мөнгөний дархан болж тэрнээс хойш мод руу орцгоосон. Манай нагац ах нар модоор юм хийдэг. Хажууд сийлбэр хийдэг хүмүүс байсан болохоор би дуурайж хийсээр байгаад сурсан. Хамгийн анхны захиалга сийлбэртэй Монгол гэр байсан. Монгол гэрээ жижгээс нь том хүртэл тэгээд тавилга, сандал, ширээ, авдар, ор бас байрны тохижилтуудыг хийдэг.
-Монгол зургийг сийлбэртэй хослуулан бүтээсэн Монгол гэр, модон тавилгын онцлог, үнэ цэнэ нь юу юм вэ?
-Техник технологи хөгжөөд гар хийцийн юм шахагдана гэж хүмүүс ойлгодог. Гэхдээ үгүй байхгүй юу. Техник технологи хөгжих тусам гар хийцийн юм улам үнэ цэнтэй болно. Машинаар хийсэн сийлбэрт хурц шийдэл байдаггүй. Нэг бүрчлэн гараар зурж, гараар хийсэн сийлбэр амьд харагддаг. Машины сийлбэр бүлцгэр, хурц ирмэггүй байдаг. Нэг ижил төстэй зургаар хийсэн ч гараар хийж байгаа гэр, тавилга ерөөсөө дахин давтагдашгүй болдог. Үнэ цэнэ нь тэрэндээ байгаа.
-Үндэсний үйлдвэрлэл тэр дундаа Монголын онцлогийг харуулсан тавилга үйлдвэрлэхэд ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ. Бэрхшээлтэй асуудлууд юу байна?
-Манайхан чинь үндэсний үйлдвэрлэгч гэхээр яагаад ийм аймаар үнэтэй байдаг юм бэ. Аймаар шуналтай юмаа гэж ярьдаг. Ерөнхийдөө гаднаас Эрээнээс ч юм уу орж ирдэг тавилгууд үйлдвэрийн аргаар хэдэн мянгаар нь үйлдвэрлэсэн учир хямдхан орж ирдэг. Үртэс шиг юмыг цавуудаад хивэнд шахаад олон тоогоор үйлдвэрлэж байгаа шүү дээ. Харин модон тавилга бол өөр. Авдар хийлээ гэхэд модын нааж хавтгай болгон мужааны бэлдэц хийнэ. Бэлдэц дээрээ зургаа тавьж гараар сийлнэ. Өнгөлж зүлгэсний дараа дахиад Монгол зургийн ажил хийнэ. Тэгээд лак будагны ажил хийгдэнэ. Нэг авдар хийхэд 6 хүний гар дамждаг. Дор хаяж 10 авдрыг зэрэг хийж байж хүмүүсийнхээ цалинг тавьж, тодорхой хэмжээний ашигтай явна. Хийцээсээ, хэмжээнээсээ шалтгаалаад үнэ нь өөрчлөгдөж байдаг. Би эндээс 10 см хасуулмаар байна. 20 см нэммээр байна. Хийцийн гоё болгомоор байна. Эсвэл мөнгөндөө тааруулаад хөнгөн сийлбэртэй хямдхан болгомоор байна гээд олон шалтгааны улмаас үнэ өөрчлөгддөг. Гар сийлбэртэй гэр, тавилга олон хүний хөдөлмөрөөр бүтдэг учир харьцангуй үнэтэй байдаг.
-“Урчуудын хясаа” компани хэдэн хүнийг ажлын байраар хангаж байна вэ?
-Одоогоор албан болон албан бус 10 гаруй хүнтэй байна. Зундаа бол 15-16 хүн ажиллана. Хүмүүсийг ажилд авахдаа ерөөсөө чадварын хардаг. Гэхдээ сэтгэлтэй, дөртэй хүнийг сургаад авдаг. Дор хаяж нүдний уртай, зураг зурчихдаг хүнийг сийлбэрт сургаж болдог. Гэхдээ манайхан чинь жоохон юм сурчхаараа дийлэнх нь гараад явчихдаг юм.
-“Урчуудын хясаа”-ийн хийсэн гэр, тавилгын бусдаас ялгарах давуу тал юу вэ?
- Хэрэглээ тал дээрээ ч, харагдах байдал дээрээ ч үнэ цэнэтэй. Миний хувьд чанартаа илүү анхаардаг. Хамгийн гол нь мод сонголт юм. Дандаа хатаалганы үйлдвэрээс гайгүй мод авахыг боддог. Сэтгэл зүрхээ гаргаж хийчхээд өнөөх нь жоохон нойтон мод таараад цуураад уначихвал хайран.
-Үйлдвэрлэлээ явуулахад бараа, материалын үнийн өсөлт хүндрэлтэй байдал үүсгэж байгаа гэсэн?
-Хөл хорио чинь ноднин хэдэн сараас тогтож эхэллээ. Яг жил болж байна тэ. Тэр үед чинь 12 ширхэгтэй нэг куб банз 450-500 мянгад олддог байсан. Одоо тэгсэн 1 сая 350 мянга болчихсон. Бараг 3 дахин өсчихсөн юм биш үү. Тэр банзыг манайхан чинь хилээр оруулж ирдэггүй. Хилээр орж ирж байгаа бараануудтай барьцдаг юм уу. Далимдуулдаг гэх юм уу. Зөвхөн энүүхэн Сэлэнгээс ачаад ирж байгаа модоо хилээр оруулж ирж байгаа бараануудтай барьцаж 3 дахин нэмж байна. Ийм муухай байж болохгүй л дээ.
-Компаниа яагаад “Урчуудын хясаа” гэж нэрлэсэн юм бэ?
-Манай өвөг эцгүүд өндөр хадан цохиог тойроод нутагладаг байсан юм. Урчууд нутагладаг байсан учир нутгийнхан өнөөх өндөр хясааг дархчуудын хясаа гэх болж. Би компаниа Дархчуудын хясаа гэж нэрлэх гэсэн чинь Дархан гэдэг нэр давхацсан байхгүй юу. Тэгэхээр нь урчууд болгоод “Урчуудын хясаа” болгож авсан.
-Таны болон компанийн цаашдын зорилго юу вэ?
-2012 оноос хойш өдийг хүртэл зөндөө алдаа оноог туулсан. Заримдаа огт захиалгагүй үе ч байсан. Шантрахгүйгээр ерөөсөө тууштай яваад ирсэн болохоор үр дүн нь одоо гарч ирж байна л даа. Манайх захиалга ихтэй байсан ч гэсэн хамаагүй хэдэн сарын дараа авъя гээд захиалгаа түрүүлж өгчхөөд хүлээж байдаг хүмүүс бас зөндөө байна. Цаашдын зорилго аль болох олон Монгол залуучуудыг ажлын байртай болгох хоёрдугаарт ижил юм хийж байгаа хүмүүсийнхээ түрүүнд алхах.
Ярилцсанд баярлалаа.
Г.Лхагважав









МАН дотор З.Мэндсайхан сайдыг огцруулах яриа боллоо
Лондонд дайныг эсэргүүцэгч идэвхтнүүд Дерипаскагийн хувийн орд харшийг булаан эзэлжээ
Ван И: ОХУ, Европын холбоо хэлэлцээрийн ширээнд яаралтай суух хэрэгтэй
Нэг кг хуванцар савыг 500 төгрөгөөр худалдан авч байна
ШАТАХУУН ОЛГОХ ТҮР ХУВААРЬ8 сар 3. 17:28
Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов7 сар 31. 14:53
НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа7 сар 30. 15:22
Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төв 350 сая төгрөгийн үнэ бүхий түргэн тусламжийн автомашинтай боллоо7 сар 22. 22:20
Тажикистаны уран бүтээлчид хүндэтгэлийн тоглолтоо толилууллаа7 сар 21. 10:29
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ7 сар 11. 12:52
Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим албан хаагч оролцлоо7 сар 11. 9:47
Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ7 сар 8. 15:44
“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ7 сар 8. 15:41
Хаврын чуулганаар 263 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн гэв7 сар 6. 16:14
Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ7 сар 6. 15:02
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ7 сар 6. 14:57
Үндэсний их баяр наадмын хөтөлбөр7 сар 3. 11:11
Монголын гадаад харилцааны “ Их хөдөлгөөн”7 сар 2. 18:03
Долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт бүх нийтээр амарна7 сар 1. 15:50
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ7 сар 1. 15:22
Сангийн сайд З.Мэндсайхан: Таван удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ7 сар 1. 15:21
"Энэ жил бид Оюутолгойгоос ноогдол ашиг авна"7 сар 1. 9:29
Рио Тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон, АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямтай уулзлаа6 сар 30. 15:32
Төрийн аудитын байгууллагаас 2027 онд гүйцэтгэх аудитын сэдэв болон төсвийн төслийг хэлэлцүүллээ6 сар 30. 13:25
Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана6 сар 30. 13:19
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол болно6 сар 30. 10:57
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд “Рио Тинто”-той хэлэлцээр хийнэ6 сар 30. 10:27
Эрчим хүчний салбарынхан ажил хаях уу6 сар 30. 9:33
Монголд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 1000 амьд төрөлтөд 13.6 байна6 сар 29. 16:26
545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ6 сар 29. 16:10
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:51
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:39
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:31
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:21
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:11
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:35
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:27
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:26
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:18
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:07
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:58
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:51
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 13:24
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 13:22