
“Бидний нэг” контентын энэ удаагийн дугаарт 1990 оны Ардчилсан хувьсгалын үйл явцыг дэргэдээс нь сурвалжилж дэлхий дахинд мэдээлсэн чөлөөт сэтгүүлч Ирьяа Халаш оролцлоо. Түүний хувьд "Al Jazeera English Channel"-ийн Монгол дахь продюсераар ажилладаг. 34 жил Монгол Улсад ажиллаж амьдарч буй Ирьяа Халаш цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалыг гэрэл зураг болгон түүхэнд үлдээсэн олон улсын цөөн сэтгүүлчдийн нэг юм.
-Сайн байна уу. Та Тойм.мн сайтын уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Ирьяа гэдэг. Би Финлянд хүн. Нэлээд олон жил Монголд амьдарч байна. Үндсэндээ 34 жил болж байна. Хүний хувь заяа гэж ярьдаг шүү дээ. Би 4 настай байхдаа уншиж эхэлсэн. Янз янзын ном уншдаг байсан. Тэгээд атлас үзэж байхад хоёр хүний царай надад их таалагдаж, татагдсан. Ямар учраас гэдгийг хэлж мэдэхгүй. Нэг нь Монгол хүний царай байсан. Нэг нь Афганистаны Хазара хүний царай байсан. Тэр үед Монголын тухай нэг их мэдээ байхгүй байсан. Тэгээд ирж хайж сонирхсон. Тэгээд судалж эхэлсэн. Улам ихээр сонирхоод Монгол хэлний судлалын ангид орсон. Магадгүй миний хувь заяа. Би Монгол Улсын 330 сумын 20 орчмоор нь яваагүй байна. Бусад бүх сумуудаар явсан. Миний хувьд МУИС-д Монгол судлалын ангид сурдаг байсан. Судлаач болох гэж байсан ч судлаач болоогүй. Сэтгүүлч болсон. Миний хувьд их сонирхолтой байсан шүү. 1990 онд Монголын Ардчилсан хувьсгал эхэлсэн үед би Санжаасүрэнгийн Зориг болон бусад ардчилсан хүчнүүдийн удирдагч хүмүүстэй МУИС-д уулздаг байсан. Тэрнээс болоод би Олон улсын Reuters агентлагт мэдээгээ явуулж эхэлсэн. Reuters-д 16 жил ажиллаад бие даасан сэтгүүлч болсон. С.Зориг аягүй шударга хүн байсан. Хэн ч байсан. Өөрийн ээж байсан ч хамаа байхгүй. Шударга юмыг мэдсэн бол яг тэрүүгээрээ явдаг байсан.
-1990 оны Ардчилсан хувьсгалаас хойш 30 гаруй жил өнгөрчээ. Та тухайн үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Жинхэнэ ардын хувьсгал болсон. Зөвхөн нэг бүлэг хүмүүсийн хувьсгал биш. Бүх аймгууд хотын бүх хэсэгт хүмүүс дэмждэг байсан. Монголчууд ардчилсан нийгмийн гол үнэт зүйлүүдийг өөрийн нутагтаа бие болгохыг хүссэн. Нэг жишээ хэлбэл хүний эрх, чөлөөтэй саналаа өгөх, олон намтай болох, хэвлэлийн эрх чөлөөг Монголчууд хүссэн. Шашны эрх чөлөө гэх мэт зүйлүүд аягүй чухал байсан. Тийм ч учраас нийгмийн хөдөлгөөн аягүй хүчтэй байсан.
-Ардчилсан нийгэм байгуулахын төлөө өлсгөлөн зарлаж жагссан Монголчууд танд нэхий дээл өмсгөж нийгмийн өөрчлөлтийн төлөөх Монголчуудын тэмцлийг дэлхий дахин хүргээрэй гэж захиж байсан гэсэн. Таны нэхий дээлтэй зураг ч бас байдаг юм билээ?
-1990.03.09-ний өдөр байсан. Өлсгөлөнгийн хамгийн сүүлчийн өдөр. Тэр өдөр байдал их хурц болсон байлаа. Цэргүүд бид нарыг Хятадын Бээжин хотод болсон Тяньаньмэний талбайн үйл явдалтай адилхан устгах уу. Эсвэл бид нарын ялалт болох уу гээд. Үнэхээр эргэлзээтэй байсан. Хүмүүс айж байсан. Тэгээд надаас гуйсан. Чи битгий эндээс яваарай. Дэндүү нимгэн хувцастай гарсан болохоор жаахан даарч эхэлсэн. Эндээс чамд нэхий дээл өгье. Чи энд үлдээрэй. Бидэнд ямар нэгэн юм болбол чи зураг аваарай. Чи дэлхий даяар энийг дамжуулж өгөөрэй гэж хэлсэн. Тийм учраас би хүмүүсийн өгсөн дээлийг өмссөн. Нэг хэсэг Монголчууд, удирдагч хүмүүсийн дунд бас тийм санал байсан. Энэ хүмүүсийг хүчээр дараад больё гэсэн санал байсан. Азтайгаар Ж.Батмөнх гуай бас хэдэн удирдагч нар зөвшөөрөөгүй.
-Та тэр үед "Ройтерс" агентлагт мэдээгээ яаж явуулдаг байсан юм бэ?
-Мэдээллийг явуулахдаа нууцаар явуулдаг байсан. Яагаад гэвэл социализмын үед хамаагүй сэтгүүлч хийж болохгүй шүү дээ. Би МИУС-д мэргэжил дээшлүүлэгч хүн. Сэтгүүлч гэсэн хүнийг тэд нар оруулаагүй зөвшөөрөөгүй. Хэдхэн хоногоор Бээжингийн салбараас хүмүүс орж ирдэг байсан. Удаан хугацаагаар надаас өөр баруун орны хүн байгаагүй. Бичсэн мэдээгээ Улаанбаатар зочид буудлын телефаксаар явуулдаг байсан. Маш хэцүү. Их үнэтэй. Надад тийм мөнгө байхгүй. Тэгээд Бээжингийн Reuters-ийн салбараас мөнгө явуулдаг байсан. Мэдээллийг явуулахдаа нэлээд настай англи хэл мэдэхгүй эмэгтэй хоёр хуруугаар миний мэдээг бичдэг байсан. Нэг хуудас мэдээг бүтэн цаг бичнэ. Миний мэдээ явсан үгүйг би мэдэхгүй. Тэгээд шөнө оюутны байрандаа өөрийнхөө радиог цонхоор гаргаад ВВС-ийн мэдээг сонсоно. Лондон хот мэдээ шөнийн 01:00 цагаас гарч байна. Өнөөдөр Улаанбаатарт 25 мянган хүн цуглаад жагсаал хийж эрх чөлөөг шаардлаа. Ардчиллыг шаардсан хүмүүс талбайд гарч ирлээ гээд... Тэгээд би мэдсэн. Галт тэргээр Бээжин рүү явж байгаа хүмүүст гэрэл зургийн хальсаа өгч явуулна. Гэрэл зургаа тэгж дамжуулдаг байсан.
- Та ардчилсан хувьсгалын үйл явдлуудыг буулгасан гэрэл зургуудаараа “Сэрсэн Монгол” фото цомог гаргасан байсан. Яагаад цомог гаргахаар шийдсэн юм бэ?
-Сэрсэн Монголын ардчилсан хувьсгалын тухай фото зургийн цомог. Энийг яагаад би гаргасан бэ гэвэл Монголын түүхэнд үлдээх ёстой зургууд... 1990 онд фото зургийн аппараттай хүн үндсэндээ байгаагүй. Цөөхөн тооны сэтгүүлч нарт байсан. Тэр хүмүүсийн хэсэг бас харамсалтайгаар энэ дэлхийгээс салчихсан байна л даа. Тэгээд би их олон жил энэ тухай бодсон.Миний авсан фото зургуудаас ямар ч байлаа нэг хэсэг нь Монголын түүхэнд үлдээсэй. Би аль нэг өдөр дэлхийгээс явна шүү дээ. Маргааш явах уу, 100 настай болох уу би мэдэхгүй шүү дээ. Гэхдээ ямар ч байлаа энэ зургуудаас тодорхой хэмжээгээр Монголд үлдэх ёстой. 100 жилийн дараа Монголчууд энэ зургийг үзэх хэрэгтэй байна л даа. Монголын түүхийн аягүй чухал хэсэг. Өнөөдрийн залуучууд өөрийнхөө түүхээ судлахад хэрэгтэй байхгүй юу.
- Монголд 34 жил амьдарсан хүний хувьд та Монголчуудыг юу гэж дүгнэдэг вэ?
- Яг Монгол хүний чанар ийм байна. Тийм байна гэж хэлэхгүй. Яагаад гэвэл Монголчуудын дунд аягүй олон янзын хүн байна шүү дээ. Нэг хэсэг нь аймаар залхуу байна. Нэг хэсэг нь аягүй ажил сайн хийдэг гэх мэт. Би бүгдийн ажил хийдэггүй гэвэл хүмүүс гомдоно шүү дээ. Бас үнэн биш байхгүй юу. Миний харсан нэг тал бол... Гэхдээ бүх хүмүүс ийм биш. Жаахан нүүдэлчин маягийн бодлоготой байна. Жишээ нь би 1990 оны янз янзын плакатуудыг би хадгалж байна. Гэтэл миний мэдэх Монгол хүн, байгууллага тийм олон посторуудыг хадгалсангүй. Яагаад? Тэр чинь тэр үеийн түүх байхгүй юу. Нэг гадаад Ирьяа тэрийг хадгалсан. Хадгалаагүй бол нэг ч юм үлдэхгүй байхгүй юу. Монголын түүх байхгүй болно. Хүмүүс хадгалахгүй юм чинь. Энэ бол нүүдэлчин бодол байхгүй юу.
- Монголчууд Ардчилсан хувьсгалыг хийж чаджээ. Гэхдээ ардчилсан нийгмийг бүрэн утгаар нь байгуулж чадсан гэж та бодож байна уу?
- Миний бодлоор Монголын залуучууд нэлээд сайн судлах хэрэгтэй. Жинхэнэ ардчилал гэж юу вэ. Финланд, Швед, Норвеги, Исланд, Дани орнуудын ардчиллаас Монголчууд ямар юм сурах боломжтой вэ. Бүгдийг заавал хуулаад авах шаардлага байхгүй л дээ. Гэхдээ хүн амын хувьд ойролцоо орноос сурах юм байна. Заавал Америк гэхгүй. Миний хувьд Америкт бас их алдаа байна гэж боддог. Финландын ч байна уу. Англи ч байна уу тэр нийгмийн амьдралаас сурах хэрэгтэй. Алдааг нь давтаад хэрэггүй. Тэндээс сургамж их байна.
- Монголын тухай олон улсын мэдээллийн агентлагууд сонирхож байна уу?
- Өнөөдрийн хувьд харамсалтай нь Монголын тухай нэг их сонирхохгүй байна. 1990 онд магадгүй 2000 оны ихээр сонирхол байсан. Эдийн засаг том биш. Эдийн засгийн хувьд бараг нэг гадаадын том компанитай адилхан жижиг байгаа нь дэлхийн мэдээнд сонирхолтой биш байна.
- Таныг гэрэл зургуудаараа үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаа гэж сонссон?
- Би нэлээд олон үзэсгэлэн гаргамаар байна. Одоо харин спонсор ирж хайж байна. Ардчилсан хувьсгалын тухай. Бас тэрнээс өмнөх үеийн тухай. Залуучуудад зориулсан үзэсгэлэн гаргамаар байна. Залуучууд тийм зургуудыг үзээгүй. Эхлээд Улаанбаатарт тэгээд аймгуудаар явуулын юм байвал зүгээр байна гэж бодсон. Аймгуудаар ийм үзэсгэлэн яваагүй байх.
- Та Монголд хайртай юу. Яагаад ийм урт хугацаанд амьдрахаар шийдсэн юм бэ?
-Би дасчихсан байна. Би өөрийнхөө нутагт ийм удаан байгаагүй шүү дээ. Бүүр дасчихсан юм чинь. Мэдээж би Финланд гаралтай Фин хүн. Гэхдээ Монголд 34 жил амьдарсан юм чинь мэдээж хайргүй байж чадахгүй. Мэдээж би эндээс хаашаа ч явмааргүй байна. Нэг зүйл хэлмээр байна. Монголын залуучууд амьтандаа хайртай байгаасай. Гоё нутгаа хайрлаасай. Янз янзын хортой юм битгий оруулаасай. Бидний гарт байгаль болон амьтдын ирээдүй байгаа. Тийм учраас хариуцлагатай хандах хэрэгтэй байна.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Лхагважав

МАН дотор З.Мэндсайхан сайдыг огцруулах яриа боллоо
Лондонд дайныг эсэргүүцэгч идэвхтнүүд Дерипаскагийн хувийн орд харшийг булаан эзэлжээ
Ван И: ОХУ, Европын холбоо хэлэлцээрийн ширээнд яаралтай суух хэрэгтэй
Нэг кг хуванцар савыг 500 төгрөгөөр худалдан авч байна
ШАТАХУУН ОЛГОХ ТҮР ХУВААРЬ8 сар 3. 17:28
Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов7 сар 31. 14:53
НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа7 сар 30. 15:22
Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төв 350 сая төгрөгийн үнэ бүхий түргэн тусламжийн автомашинтай боллоо7 сар 22. 22:20
Тажикистаны уран бүтээлчид хүндэтгэлийн тоглолтоо толилууллаа7 сар 21. 10:29
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ7 сар 11. 12:52
Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим албан хаагч оролцлоо7 сар 11. 9:47
Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ7 сар 8. 15:44
“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ7 сар 8. 15:41
Хаврын чуулганаар 263 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн гэв7 сар 6. 16:14
Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ7 сар 6. 15:02
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ7 сар 6. 14:57
Үндэсний их баяр наадмын хөтөлбөр7 сар 3. 11:11
Монголын гадаад харилцааны “ Их хөдөлгөөн”7 сар 2. 18:03
Долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт бүх нийтээр амарна7 сар 1. 15:50
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ7 сар 1. 15:22
Сангийн сайд З.Мэндсайхан: Таван удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ7 сар 1. 15:21
"Энэ жил бид Оюутолгойгоос ноогдол ашиг авна"7 сар 1. 9:29
Рио Тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон, АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямтай уулзлаа6 сар 30. 15:32
Төрийн аудитын байгууллагаас 2027 онд гүйцэтгэх аудитын сэдэв болон төсвийн төслийг хэлэлцүүллээ6 сар 30. 13:25
Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана6 сар 30. 13:19
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол болно6 сар 30. 10:57
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд “Рио Тинто”-той хэлэлцээр хийнэ6 сар 30. 10:27
Эрчим хүчний салбарынхан ажил хаях уу6 сар 30. 9:33
Монголд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 1000 амьд төрөлтөд 13.6 байна6 сар 29. 16:26
545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ6 сар 29. 16:10
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:51
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:39
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:31
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:21
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:11
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:35
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:27
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:26
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:18
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:07
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:58
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:51
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 13:24
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 13:22