2025 онд хэрхэн амжилттай ажиллах вэ

2024 оны 12-р сарын 2

Уншигч та ирэх жил хэрхэн амжилттай, үр бүтээлтэй ажиллаж, амьдрах тухай төлөвлөж байна уу. Тэгвэл хормоор өөрчлөгдөж буй энэ ертөнцөөс хоцрохгүйн тулд танд хэрэгтэй, ашиглаж болох 10 боломжийн тухай зөвлөгөөг хүргэе.

  1. Шинэ ур чадвар эзэмш

Технологийн мэдлэг: Хиймэл оюун ухаан (AI), өгөгдлийн шинжилгээ, программчлал зэрэг технологийн чадварыг бүрэн эзэмшиж чадахгүй ч анхны мэдэгдэхүүн, чадвартай болох нь таны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.

Зөөлөн ур чадвар (Soft skills): Харилцааны ур чадвар, асуудал шийдвэрлэх, багийн удирдлага зэрэг зөөлөн чадвар таны карьерыг шинэ шатанд хүргэнэ.

  1. Цагийн менежментээ сайжруул

Төлөвлөх: Өдрийн болон долоо хоногийн ажлаа тодорхой төлөвлөж, үр ашиггүй үйлдлүүдээс аль болох зайлсхий.

80/20 зарчим: Хамгийн их үр дүнтэй 20 хувийн үйлдэлдээ анхаарлаа төвлөрүүл.

  1. Цахим орчны давуу талыг ашигла

LinkedIn профайлаа сайжруул: Мэргэжлийн холбоо харилцаа үүсгэж, шинэ боломжуудыг хай.

Брэнд бий болго: Өөрийн мэргэжлийн салбартаа үнэтэй контент бүтээж, онцгой харагдах боломжийг ашигла.

2025 онд хэрхэн амжилттай ажиллах вэ

2024 оны 12-р сарын 2

Уншигч та ирэх жил хэрхэн амжилттай, үр бүтээлтэй ажиллаж, амьдрах тухай төлөвлөж байна уу. Тэгвэл хормоор өөрчлөгдөж буй энэ ертөнцөөс хоцрохгүйн тулд танд хэрэгтэй, ашиглаж болох 10 боломжийн тухай зөвлөгөөг хүргэе.

  1. Шинэ ур чадвар эзэмш

Технологийн мэдлэг: Хиймэл оюун ухаан (AI), өгөгдлийн шинжилгээ, программчлал зэрэг технологийн чадварыг бүрэн эзэмшиж чадахгүй ч анхны мэдэгдэхүүн, чадвартай болох нь таны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.

Зөөлөн ур чадвар (Soft skills): Харилцааны ур чадвар, асуудал шийдвэрлэх, багийн удирдлага зэрэг зөөлөн чадвар таны карьерыг шинэ шатанд хүргэнэ.

  1. Цагийн менежментээ сайжруул

Төлөвлөх: Өдрийн болон долоо хоногийн ажлаа тодорхой төлөвлөж, үр ашиггүй үйлдлүүдээс аль болох зайлсхий.

80/20 зарчим: Хамгийн их үр дүнтэй 20 хувийн үйлдэлдээ анхаарлаа төвлөрүүл.

  1. Цахим орчны давуу талыг ашигла

LinkedIn профайлаа сайжруул: Мэргэжлийн холбоо харилцаа үүсгэж, шинэ боломжуудыг хай.

Брэнд бий болго: Өөрийн мэргэжлийн салбартаа үнэтэй контент бүтээж, онцгой харагдах боломжийг ашигла.

Series Of Cutest Rainbow Jelly: Monkey Koko Get Challenge With Honey Jelly | KUDO KOKO CHANNEL

2024 оны 9-р сарын 7

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэн, хаалтаа хийв. Энэ чуулганы хугацаанд хэлэлцсэн төсвийн тодотголд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн харьяанд байсан “Тавантолгой түлш” компанийг нийслэлийн өмчлөлд шилжүүлэх асуудлыг тусгасан байв. Энэ асуудлыг байнгын хороо, чуулганаар хэлэлцээд тус компанийг нийслэлийн өмчид шилжүүлэхийг гишүүдийн олонх дэмжсэн.

Гэвч зарим гишүүн үүнийг эсэргүүцсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг “Эрдэнэс Тавантолгой компанийн 27 хувийг иргэн, аж ахуйн нэгж эзэмшдэг. Гэтэл охин компани нь болох “Тавантолгой түлш”-ийг улсын өмчөөс орон нутгийг өмчид шилжүүлэх шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн саналыг авахгүйгээр УИХ шийдэж байгаа нь Компанийн тухай хуультай зөрчилдөж байна” гэв.

Хуулийн төслийг эцэслэн батлах үед гишүүний дээрх үгийг анхаарахыг УИХ-ын дарга сануулж, Хууль зүйн сайд, Хууль зүйн байнгын хорооны дарга нарын байр суурийг сонсов.

Тэрбээр “Энэ асуудал Компанийн тухай хуультай зөрчилдөх үү. Хэрэв зөрчилдөнө гэж үзвэл өнөөдөр эцсийн найруулга сонссонд тооцохгүйгээр намрын чуулган хүртэл хойшлуулаад, түүнээс өмнө “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийж, зөвшөөрөл авсны үндсэн дээр эцсийн найруулгыг сонссонд тооцох ёстой” гэв.

Series Of Cutest Rainbow Jelly: Monkey Koko Get Challenge With Honey Jelly | KUDO KOKO CHANNELLink: https://youtu.be/BIwdkbf_CXM🐒 Welcome to KUDO KOKO CHANN... [video1]

Youtube.com

 

Хууль зүйн сайд О.Алтангэрэл “Энэ асуудлыг хойшлуулаад хувьцаа эзэмшигчдийн хурлыг нь хуралдуулах нь зөв болов уу гэж үзэж байна” гэсэн бол Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “Зөвхөн төрийн өмчийн тухай асуудал биш компанийн засаглалын тухай юм. Өмчлөл шилжихэд хувьцаа эзэмшигчдийн хувьцаанд хэрхэн нөлөөлөхийг бид тооцох аргагүй. Төр төрдөө шилжүүлж байгаа мэт боловч хувьцаа эзэмшигчдэд нь шийдэх боломжийг нь олгох нь зүйтэй” гэлээ.

Эцэст нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "УИХ-ын тогтоол батлагдсан. Тиймээс ЗГХЭГ-аас хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулж, саналыг нь авах хэрэгтэй. Н.Учрал сайд “Тавантолгой түлш” компанийн төрийн өмчөөс орон нутгийг өмчид шилжүүлэх ажлыг эхлүүл. Энэ дээр ямар нэгэн шалтаг тоочих, УИХ ёсчлоогүй учраас агаарын бохирдол нэмэгдсэн мэтээр ярихыг хүлээн зөвшөөрөхгүй. УИХ хуульд нийцүүлсэн үйл ажиллагаа явуулах гэж байгаа гэдгийг ойлгож, Засгийн газар алдаатай процесс явуулахгүй байхыг анхааруулъя. Эцсийн найруулгыг намрыг чуулган хүртэл хойшлууллаа” гэв.

Намтар

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл батлагдлаа. 

Тус асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн тогтоолын төсөлд орж буй онцлох заалтын талаар мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Эмийг бүргүүлэх гэж 6-12 сар хүлээдэг. Үүний дараа чанарын шалгуулахаар лавлагаа лабораторид шалгуулдаг. Энэ бүх процесс нь зориудаар эмийн зах зээл дээр бусдыг оруулахгүй байх хориг тавьдаг технологи юм.

Бидний батлах гэж буй тогтоолд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өндөр хөгжилтэй оронд, хэрэглэхийг зөвшөөрсөн эмийг бид хялбаршуулсан аргаар Монголд шууд оруулах боломжийг бүрдүүлэх гэж байгаа. 

Дахин бүртгүүлж, лабораторид очиж шалгуулах процессыг зогсоох гэж байна. Энэхүү үйл ажиллагааг Эрүүл мэндийн яам Засгийн газрыг төлөөлж тухайн улс орны Эрүүл мэндийн яам, Эмийн агентлагтай нь гэрээ байгуулан, үүний дагуу Гаалийн ерөнхий газар дээр тухайн орны хэрэглэдэг эмийн жагсаалтыг шууд цахимаар харна. 

Жишээлбэл Солонгост хэрэглэдэг эм Монголд бүртгэлгүй байсан ч Засгийн газар хооронд гэрээ хийж, эмийн агентлагууд нь мэдээллээ солилцсон бол гаалиар нэвтрүүлнэ. Ингэснээр бид сайн эмийг хэрэглэдэг болно. 

Тэр эмийг Монголд бүртгэх гэж янз бүрийн авлига өгөх шаардлагагүй, цаг алдахгүй. Мөн лабораторид шинжлүүлэхээр мөнгөө үрж, өртгөө нэмэгдүүлэхгүй байх арга нь энэ юм. Үүнийг хурдан хийгээрэй хэмээн УИХ-ын тогтоолд оруулж өгч байгаа. 

Эмийг гар дамжуулж худалдаалах ноцтой асуудал. Аравдугаар сарын 1-нд хэрэгжих хуулиар маш хатуу зохицуулалт оруулсан. Жишээлбэл эм болон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг цахим сүлжээгээр сурталчлах боломжгүй болж байгаа. 

Хэрэв сурталчилсан тохиолдолд торгууль ногдуулж, хариуцлага тооцно. Харин жороор олгодоггүй буюу эрүүл мэндийн нэмэгдэл бүтээгдэхүүнийг хэвлэл мэдээллээр сурталчилж болно" хэмээн ярилаа. 

google+