Гадаад мэдээ

Японы Засгийн газар Токиод 7 дугаар сарын 12-ноос 8 дугаар сарын 22-нд онц байдлын дэглэм тогтооно гэж тус улсын эдийн засгийг сэргээх асуудал эрхэлсэн сайд Ясүтоши Нишимура өнөөдөр болсон шинжээчдийн комиссын хуралдааны үеэр мэдэгдэв.

Их Британид “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлснээс хойш нэг долоо хоногийн хугацаанд 140 мянга орчим хүнд эхний тунг тариад байна гэж уг хөтөлбөрийг хариуцсан сайд Надхим Захави лхагва гарагт мэдээлэв.

БНСУ-ын нийслэл Сөүл хотод сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын хамгийн олон буюу 295 шинэ тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан хязгаарлалын арга хэмжээнүүдийг чангатгаж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жилд таван сая рублиэс дээш орлоготой иргэдийн хувь хүний ​​орлогын албан татварыг (ХХОАТ) 13 хувиас 15 хувь болгож нэмэгдүүлэх тухай хуульд гарын үсэг зуржээ.

ОХУ-ын Өвөр Байгалын хязгаартай хил залгаа оршдог БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Манжуур хотод коронавирусний халдварын тархалтын байдал хүндэрч байгаатай холбогдуулан тус хотын нийтийн тээврийн үйлчилгээг түр зогсоожээ.  

БНСУ-ын Засгийн газар “COVID-19” халдварын тохиолдлын тоо дахин нэмэгдэх болсонтой холбогдуулан нийслэл Сөүл хотын бүсэд зайнаас харилцах хязгаарлалтын түвшнийг ахиулж, 1.5 дугаар түвшнийг тогтоохоор болжээ.

АНУ-ын “Moderna” биотехнологийн компанийн гарган авсан вакцин коронавирусний эсрэг 94.5 хувийн үр дүн үзүүллээ. АНУ-д хоёр дахь вакцин ийнхүү өндөр үр дүн үзүүлж буй нь энэ юм.

Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаа зарлаж, америкчуудыг нэгдмэл байхыг уриалж буйгаа “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Анх 1999 оны 8 дугаар сарын 8-12-нд Лиссабонд болсон дэлхийн улс орнуудын Залуучуудын асуудал хариуцсан сайд нарын уулзалтаас гаргасан зөвлөмжийг үндэслэн НҮБ-ын Ерөнхий ассамблей жил бүрийн энэ өдрийг Олон улсын залуучуудын өдөр болгон тэмдэглэж байхаар зарлажээ.

Саудын Арабын Мэхд спортын академаас өөрийн орны хөл бөмбөгийн спортод авьяас сонирхолтой, ирээдүйтэй хүүхэд залуусыг хөгжүүлэх шинэ төслийг энэ оны долоодугаар сарын 20-нд эхлүүлжээ.

Тэрбумтан Илон Маск, Жефф Безос, Билл Гейтс тэргүүтэй АНУ-ын нэр нөлөө бүхий хүмүүсийн “Twitter” хаяг биткойн залилантай холбоотой цахим халдлагад өртжээ.

АНУ-д байрлангаа цахим сургалтад хамрагдаж байгаа гадаад оюутнуудыг гаргах төлөвлөгөөгөө Д.Трампын засаг захиргаа цуцаллаа гэж Бостон хотын Холбооны улсын шүүх мэдэгдлээ.

ОХУ-ын парламентын дээд танхим буюу Холбооны улсын Зөвлөл ОХУ, Монгол Улсын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг лхагва гарагт соёрхон баталжээ.

Бразилд коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо сүүлийн 24 цагийн хугацаанд 1220-иор нэмэгдсэнээр нас барсан хүний нийт тоо 69184-т хүрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Америкийн дуучин, жүжигчин Барбара Стрейзанд өнгөрсөн сарын сүүлчээр цагдаа нарын гарт амиа алдсан африк гаралтай америк эрэгтэй Жорж Флойдын зургаан настай охинд “Disney” компанийн хувьцаа бэлэглэжээ.

Энэ онд дэлхийн эдийн засаг 5.2 хувиар агшиж, Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн том уналтад орж магадгүй байна гэж Дэлхийн банкны даваа гарагт нийтэлсэн “Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв” илтгэлд дурджээ.