Засгийн газар

Ковид 19 вирусын цар тахал тархах хамгийн өндөр эрсдэлтэй бүс нутгаар зайлшгүй цоллогдоод байна. Бид ийм л дайны цагийн байдалд ажиллаж байгаа. Одоогоор гаднаас монгол улсдаа ирэх хүсэлтээ нэг сараас хойш ирүүлсэн 72 орчим мянган иргэн байсан.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Энхцэцэг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний хүүхэд болон Монгол Улсад хууль ёсоор суугаа гадаад иргэний хүүхдэд энэ оны 10 дугаар сарын 1 хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэлээ. 

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн эмзэгт бүлэгт санхүүгийн дэмжлэг үзүүлэх хоёр тогтоолыг баталжээ.

Ерөнхий сайд Орхон аймагт ажиллах үеэрээ “Уурхайчин” соёлын төвд орон нутгийн иргэдтэй уулзлаа.  Тэрээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, үр дүн, цаашдын зорилтын талаар танилцуулав.

Сэлэнгэ, Төв аймгийн нутаг дэвсгэрт дамнан оршдог Ноён уул орчмын газрыг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авсан байдал, орчмын газарт олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

Улсын аварга малчин өрх, Улсын хошой аварга малчин өрх, Улсын аварга фермер, Улсын аварга саальчин шалгаруулах журмыг тус тус шинэчлэн батлав. Шалгарсан Улсын аваргуудыг шагнахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхээр болов.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нийслэлчүүдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудын явцтай танилцахаар холбогдох ажлын хэсгийнхэнтэй өнөөдөр уулзлаа.