НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ГЭХ БУЛХАЙ

Ерөнхийлөгчийн Байгаль орчин ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н. Батхүүгийн хууль бус томилгоо Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ ирэх 100 сая мод тарихаар Ерөнхийлөгчид амалсан. Үйлдвэрийнхээ дэргэд ч ногоон хөгжил төслийн нэгжийг байгуулан Ойн генетик нөөцийн Эрдэнэт төв болсон. Тус үйлдвэр өөрийнхөө албан ёсны сошиал хуудсанд ногоон хөгжил төслийн нэгжийнхээ захирлын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байгаагаа өнгөрөгч 7 сарын 18-нд мэдээлсэн. Уг нь 6-р сард зарласан боловч зараа хүчингүй болгож ахин зарласан нь энэ. Дахин зарласан сонгон шалгаруулалтын нөхцлийг сольсны шалтгаан тодорч байгаа бололтой. Тавь орчим хүн тус сонгон шалгаруулалтанд нэрээ өгсөн ч хэдийнэ төслийн нэгжийн захирлыг, зарим албан тушаалтнууд сэм хуйвалдаад тодруулжээ. Уг томилгоонд хамгийн их санаа тавьж, Ерөнхийлөгчийн нэрийг барин даалгавар өгсөн хүн бол Ерөнхийлөгчийн байгаль орчин ногоон хөгжлийн асуудал хариуцсан зөвлөх Н.Батхүү. Ерөнхийлөгчөөсөө нуун байж ерөнхийлөгчийн зөвлөх эрхэм өөрийн хүн гэгддэг Б.Сэр-Оддамба гэгчийг төслийн нэгжийн захирлаар шалгаруулж дөнгөсөн байна. Энэ нөхөр Батхүүгийн удирдаж байсан Ногоон хэрэм төслийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан шавь нь бололтой. Тэрбум мод хөтөлбөрийн цаана тэрбум тэрбум төгрөгийг захиран зарцуулах эздийг томилох томилгоо явж байна гэж, төслийн нэгжийн захирлын сонгон шалгаруулалтанд нэрсээ өгсөн зарим эрхмүүд хардаж байна. Хардах төдийгүй зөвхөн нэг хүнд зориулсан тендер зарласан, тодорхой ганцхан хүнийг ялган шалгаруулсан хэмээн оролцогчид Төрийн өмчин бодлого зохицуулалтын газар, Төрийн албаны зөвлөл, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газар, Авлигатай тэмцэх газар зэрэгт гомдол гарган тэмцэж эхэлжээ. Ногоон хэрэм төслийн ухвал Солонгосоос ханвидаар ирсэн мөнгийг солонгосчуудтай хэрхэн хувааж идсэн түүх тодрох бололтой. Ерөнхийлөгчийнхөө нэрийг барин сэм сууж нам иддэг Н.Батхүү нарын түүх ил гарч эхлэв. Үргэлжлэл бий...