Судлал шүүмжид шинэ сэдэв “С.Баярцогт судлал”

УИХ-ын гишүүн асан “С.Баярцогт судлал” судлал шүүмжид шинэ нэр томъёо болон орж иржээ. Бүр үүгээрээ дагнан доктор хамгаалах хэмжээнд хүрчихсэн хүмүүс ч байдаг бололтой юм. Тэдгээр хүмүүс тэргүүн эгнээний “судлаач” бол Т.Бат-Эрдэнэ гэгч эрхэм юм байна. Тэрээр С.Баярцогтыг дагнан сүүлийн таван жил судалсан тухайгаа саяханы телевизээр өгсөн ярилцлагадаа дурджээ.

С.Баярцогт гэгч хүн нэг бодлын үйлтэй, нөгөө бодлын энэ мэт хүнийг сүүлийн таван жил “хооллосон” гэхээр мундаг ч хүн юм шиг.

Ямартаа ч Т.Бат-Эрдэнэ гэгч эрхэм УИХ-ын сонгуульд нэр дэвшиж бүдэрснээсээ хойш нэг хэсэг таг байсан ч С.Баярцогтоороо дагнах нь чухал гэдгийг ойлгосон бололтой.