“ХАКҮХО ЦОМ” 12 ДАХЬ ЖИЛДЭЭ ТОКИОД БОЛНО

Мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо цом” сүмо бөхийн тэмцээн дөрөвдүгээр сарын 3-нд Токио хотын “Ota Ward Gym” ордонд болно. 12 дахь удаагийн тэмцээнд бага, дунд сургуулийн 600 гаруй хүүхэд оролцох бөгөөд “Хакүхо Сан”, “SANKYO” групп хамтран зохион байгуулна. Японы өнцөг булан бүрээс ирсэн сүмогийн бага дунд сургуулийн түүхэн дэх хамгийн том тус тэмцээнийг “You Tube” сувгаар шууд дамжуулан үзүүлэх юм.