Ямайк улс дахин нэг алтан медаль авлаа

Олимпийн наадмын гимнастик болоод хөнгөн атлетикийн тэмцээнүүд үргэлжилсээр байна. Эрэгтэйчүүдийн 110 метрийн саадтай гүйлтийн тэмцээн болж Ямайк улсын тамирчин Омар Маклеод олимпийн аварга боллоо. Тэрээр энэ медалийг 13.05 сек цагийн амжилтаар авсан юм. Харин мөнгөн медалийг Испанийн тамирчин Орландо Ортега 13.17 цагийн амжилтаар хүртсэн бол хүрэл медалийг Франц улсын тамирчин Дмитри Баско 13.24 цагийн амжилтаар хүртсэн юм. Энэ зайн олимпийн рекордыг БНХАУ-ын тамирчин Лю Лю эзэмшдэг. Тэрээр 2004 оны Афины олимпод 12.91 цагийн амжилт гарган тогтоож байсан түүхтэй.