СҮРЖИГНЭХГҮЙ ЯАХЫМ БЭ М.ОЮУНЧИМЭГ ДАРГАА....

Байнгын хорооны хурлаараа хэлэлцэх асуудлаасаа халихаа хэзээ болих вэ гишүүдээ Засгийн газрын тэргүүний хувьд цар тахлын энэ хүнд цаг үе амаргүй байгаа гэдгийг чуулганы индэр дээрээс болоод хэвлэлийнхэнтэй хийсэн уулзалтуудын үеээр удаа дараа мэдэгдсэн. Амаргүй нөхцөл байдлын ачааны хүндийг нь эрүүл мэндийн салбар өнөөдөр үүрч байгаа. Гэтэл мөнөөх л өөрийнхөө тойрог болоод жалга довны асуудлыг ярьдаг гишүүд нь манай тойргийн эрүүл мэндийн салбарыг анхаарахгүй байна, ажлаа хийвэл хий гэх мэтээр ил цагаан эрүүл мэндийн салбарын тэргүүн тийш гомдлын үг чулуудаж сууна. Өнөөдрийн болсон нийгмийн бодлогын байнгын хорооны хурал дээр улстөрийн асуудал бий бол түүнийгээ дэлгэ Орхон аймгийн бүсийн оношлогооны төвийнхөн өнөөдөр цалингаа гучаас дөчин хувь нэмэгдүүлэх боломж нь байна гээд Д. Батлут гишүүн дайрсан бол С. Чинзориг гишүүний хувьд ч Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн даатгалын санхүүжилт нь гацаад байна энэ асуудал хаанаа гацаад байна гэх зэргээр мөнөөх л өөрийнхөө тойргийг бодсон өөдгүй үгсийг амнаас унагаад суух юм. Товчхондоо бол төсвийг ерөнхийлөн захирах бүх эрх мэдэл засгийн газрын тэргүүн болоод түүний танхимын гишүүдэд оногдох болсон гэдгийг өнөөдрийг хүртэл гишүүд ухаараагүй бололтой. Байнгын хорооны дарга М. Оюунчимэг нь ч нь ч жинхэнэ улстөржсөн байдалтайгаар хурлаа үргэлжлүүлэх нь тэр. Сангийн сайд болоод Эрүүл мэндийн сайд хамтарсан тушаалаар цар тахлын үеийн нөхцөл байдлын санхүүжилтийг зохицуулж байгаа мэдээллийг дэлгэрэнгүй өгч байгаа гэдгийг асуултанд хариулсан эрүүл мэндийн салбарынхан хэлээд ч ойлгосонгүй. Сүржигнэхээ байчих вакцин чинь бол үр дүнгээ өгсөн гэх мэтээр галын шугам дээр ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын мянга мянган ажилчдын халуун сэтгэл рүү ус цацахаа М. Оюунчимэг дарга мартсангүй. Сүржигнэх бус өнөөдөр омикрон хувилбар дэлхий нийтийн хувьд жинхэнэ аюул болчихоод өндөр хөгжилтэй улсууд нь ч өвдөг сөгдөж байгаа гэдгийг хэлэх нь илүүц биз. Үнэндээ бол байнгын хорооныхоо гишүүд баалаад эхлэхээр нь л зөв юм асуулаа сайдаа дэлгэрэнгүй хариулаарай гэж ирээд л байнгын хорооны дарга нь хачир нэмэх нь хачин санагдана. Жижигхэн тойргоо бодсон улстөрийн жинхэнэ утгаар нь нийгмийн бодлогын байнгын хорооныхон хийлээ.