Монголыг Хятадын газрын зурагт нэгтгэсэн зурагтай Худалдаа хөгжлийн банкны


Саяхнаас тв болгоны сувгаар Бразилийн Ромеро Бритто хэмээх кубизм, поп арт, графитти төрлүүдийг ашиглан уран бүтээлээ туурвидаг зураачийн тухай богино хэмжээний кино үдэш болгон айл бүрийн хойморт заларсан. Ямар нэгэн зорилготой ПИАР нэвтрүүлэг болох нь ч ойлгомжтой байсан юм. Удсан ч үгүй Монголын толгой банк Худалдаа хөгжлийн банк "Бритто" хэмээх карт гаргаж эхэлсэн нь тодорхой болсон. Гэтэл дэлхийн газрын зураг бүхий картанд нь манай улс багтаагүйгээр барахгүй Хятадын нэг хэсэг болон БНХАУ-ын газрын зурагт багтжээ.


Өчигдөр монголчууд бид 1911 онд Манж Чин гүрний хараат байдлаас гарч, тусгаар тогтнолоо сэргээн Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хааны сэнтийд өргөмжлөн, улсын цолыг Монгол, оны нэрийг Олноо өргөгдсөн, Их Хүрээг Нийслэл хүрээ хэмээн нэрийдсэнээр ХХ зуунд дэлхийд Монгол Улс сэргэн мандсан шинэ түүх эхэлсэнээ тэмдэглэсэн. Гэтэл Худалдаа хөгжлийн банк монголчуудын эл баят өдрийн үеэр Монголыг Хятадтай нэгтгэсэн газрын зураг бүхий картаа нийтэд дэлгэсэн нь туурга тусгаар монголчуудын дургүйцлийг хүргээд авлаа.