ЭКСҮҮДЭЭ “ОДОО БОЛНО” ТӨР САМРАХ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ЗОГСОО

"Цаад эзнийг нь цаад эздийг нь олж гэмээнэ үнэн тодорно..." Монголын төрийг бужигнуулах гэсэн төлөвлөгөөний цаана эрхэм эксүүд хорыг нь бичиж жорыг нь найруулж сууна. Гудамжинд ард түмэн нь шатахуунд дугаарласан хүндхэн өдрүүдийг монголчууд туулж байна. Дэлхийг нөмөрсөн цар тахал Ковид-19 нөлөөлж монголчууд шатахууны хомсдолд орлоо. Засаг ажлаа хийсэнгүй гэх мэтээр ташаа дүгнээд бас шүүмжлээд дэмий биз. Харин улстөрд намрын халуун өдрүүд эхлэх дохио энэ биз. Шатахуун хомсдоод байгаа нь засгийн буруу гэсэн улстөржилт улам бүр идэвхижлээ. Амь нь тасрах шахсан, дотроо хоёр хуваагдсан сөрөг хүчин гэнэт амилаад, гомдол талцлаа нуун улстөрийн тайзан дээр салгалж эхэллээ. “Одоо боллоо” гээд засгийн газрыг огцруулах асуудлыг Ардчилсан нам идэвхижүүлэх юм гэнэ. Харин хөшигний өмнө гарч ирсэн Ардчилсан намынхны ард том улстөрчид нэгдсэн болохоор тэд том байна. Шуудхан хэлэхэд экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, экс ерөнхий сайд С.Баяр, М.Энхсайхан, Сангийн сайд асан С.Баярцогт гэх мэт ганцад “гал хам” болсон улстөрчид ардчилсан намынхны ард төр солих хорыг нь найруулж жорыг нь бэлтгэж суугаа нь үнэн. Тэдний энэ удаагийн бай нь бол Л.Оюун-Эрдэнийн засгийн газрыг танхимаар нь арчих. Эксүүдийн эрх ашиг үргэлж нэгддэг Оюутолгой буюу Рио тинтогийнхон тэднийг санхүүжүүлж ээлжит нэгэн жүжгийн зохиолыг захиаллаа. Давс шиг гашуун үнэнтэй бид нүүр тулах учиртай гэж хэлээд ажилдаа орсон Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ анхнаасаа л тэдэнд таалагдаагүй. Дубайн гэрээ монголыг бодитоор хохироосон юм байна. Хэлэлцээрийн ширээний ард суугаад Монголынхоо эрх ашгийг хамгаалах нь зүйтэй юм байна гэсэн байр суурин дээрээ баттай байгаа учраас Л.Оюун-Эрдэнийн засгийн газар, Рио Тинтогийн дургүйцлийг улам ихээр хүргэж байгаа. Арбитрын шүүх дээр асуудал нь бараг л унах шатандаа яваа Рио Тинто эцсийн аргаа хэрэглэж монголын төрийг самрах төлөвлөгөөг эрчимжүүллээ. Танил технологи танил аргачлал. Өмнө нь Цахиагийн Элбэгдоржоор дамжуулж Монголын төрөөр тоглож байснаа РИО ТИНТО дахин давтахаар хичээж байна. 2014 он. Доллараар угжуулсан ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүнийг тойрон хүрээлэгчдийн өмнө хүчин мөхөсдөж Н.Алтанхуяг засагтайгаа арчуулж байв. Дараа нь тоглоомын засгийн газрын толгойлогчоор Ч.Сайханбилэгийг тодруулан монголоо зараад ир гээд Дубайн зүг илгээсэн. Улсаа хохироосон учраас л Ч. Сайханбилэг өнөөдрийг хүртэл хилийн дээс алхаж чадахгүй байгаа. Товчхондоо хүний гараар могой бариулан Дубайн гэрээг байгуулуулсан цаад эзэн нь Цахиагийн Элбэгдорж. Мутраа үлдээсэн учраас Ч.Сайханбилэг буруудаж мутрыг нь үлдээхийг шахсан баримт үгүй болохоор Ц. Элбэгдорж нэр цагаан мөр цэвэр мэт яваа. Бодитоор нь зураглах юм бол их олон үнэний гэрч, айх айдас ичих булчирхай бий учир Ч.Сайханбилэг монголдоо ирэхгүй харийн иргэншил хүсэж яваа. Ийм л үйл явдлыг дахин давтах гэж Рио тинтогийн эрх ашгийн төлөө эцсээ хүртэл тэмцэгч эксүүдийн нэгдлийн дээр Ц.Элбэгдорж сандайлж сууна. Экс ерөнхийлөгчийн энэ удаагийн төлөвлөгөө их хорон. Баримт түшин үргэлжлүүлэе... Төр самрах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд Оюутолгойн гэрээ эхлэхэд л бат найдвартай хэлхэлдсэн Петровисын гэх Ч.Даваанямыг энэ удаа экс ерөнхий С. Баяр дахин ашиглана. Оюутолгойд шатахуун нийлүүлэх боломжийг нь олгосон эксэд Ч.Давааням ч татгалзахгүй өрөө төлнө. Эксүүдийн энэ хорон төлөвлөгөө амжилттай хэрэгжиж шатахууны хомсдол хиймлээр үүсэж төрөө зүхэж түмэн олон бухимдаад эхэллээ. Урагшгүй албатууд гэх үү эсвэл улстөрийн тоглоомын бас нэгэн дүр болоод өнөөх эксүүдийн долларын зах зухаас нь зулгаачихав уу гэж хардмаар түшээд ч бас байна. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төрөөр даалгахдаа ичээгүй Ч.Ёндон сайдад иймэрхүү ашиг сонирхол байхыг үгүйсгэхгүй. Хэвлэлийн хурал хийхдээ л өөртөө бурууг нялзаахыг хүсэлгүй шатахуун тасалдуулсан буруутанг удахгүй зарлах дайны зүйл хэлээд өөр дээрээ ирсэн галыг Ч.Ёндон зайлуулсан. 100-н төгрөгөөр шатахууныг үнийг буулгана гэж байсан Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэн ч бараа сураггүй болчихсон нь бодит үнэн. Шатахуун тасалдахад салбарын сайд болон агентлаг газар хэлтсийн дарга нарын гайхалтай гэмээр тэнэг шийдвэрүүд ямар ч байсан нөлөөлсөн. Гэтэл ажлаа мэддэггүй дарга нарын асуудлыг ярих байтал шууд л бүх бурууг нь засагт нааж харлуулах төлөвлөгөө амжилттай хэрэгжээд эхлэв. Түмэнд өөрийнхөө үгийг түгээдэг гэж андуурагчид түрүүлж дуугарч эхэлсэн. Үнэндээ бол тэд өнөөх л харийн том эздийн ногоон цаасаар угжуулан зохион байгуулалттай дуугарч эхэлсэн. Оюутолгой зогсвол багш эмч нарынхаа цалинг тавьж чадахгүй гэж гурван жилийн өмнө илтгэл тавьж байсан Баабар болон экс ерөнхий сайд С.Баярын улаан фен Эмүүжинг энэ удаагийн сошиал тархи угаалтандаа тэд ашиглахаа мартаагүй. Доллараар угжуулдаг тэд Л.Оюун-Эрдэнийн засгийн газрыг олон нийтэд муухай харагдуулах гол үүргийг гүйцэтгэх үүргийг эздээсээ авсан. Бүтэхгүй монголчууд чадахгүй гэсэн үгээр үргэлж шинэ үеийн тархийг цэнэглэгч Баабар Оюутолгой зогсвол монголын эдийн засаг зогсоно гэж гуравхан жилийн өмнө хэлсэн үгнийх нь шүлс нь хатаагүй. Салаавч өгч байсан С.Эрдэнэтэйгээ сал дээр Баабар суусан эрх ашгийн цаад эзэн нь Рио Тинто. Шатахуун хомсодсон нь Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын буруу биш харин энэ улстөрд үлгэр домог мэт байсан үлгэрийн баатрууд эргэн ирэх гэсэн мэх гэдгийг энэ мэт баримтуудаар ишилж болж байна. Монголын төр хүчгүй бас сул байх нь харийнханд ашигтай. Тэр тусмаа арбитрын шүүхийн өмнө асуудал нь ирчихээд, Монгол төр Оюутолгойн гэрээнд дахин өөрчлөлт оруулах боломжийн өмнө ирсэн нь Рио Тинтогийнхныг сандаргаж байгаа нь дамжиггүй. “Одоо боллоо” гээд жагсахаас илүүтэйгээр “Одоо болно” гэдэг үгийг эрхэм эксүүдэд даймаар байна. Монгол төрийг харийнхантай хамжаад самрах болгонд ард түмэн хохирч авлигач та нарын халаас түнтийдэг гашуун үнэнтэй. Нүүрс үнс болно гэж түмний тархийг угааж байсан үгийн ч Баабар мэт болоод түүний захиалагч долларын эздэд дахиад сануулчихая. Өнөөдөр ч нүүрс үнс болсонгүй маргааш ч болохгүй гэдэг нь ойлгомжтой. Монголд шатахуун үйлдвэрлээд нийт ард түмнийхээ хэрэгцээг хангачих вий гэдгээс үхтлээ айж байгаа эксүүдийн энэ мэт явуургүй аргуудыг Одоо болно гээд зоригтой зогсоох цаг болсон. Тэтгэвэртээ суугаад буянаа эдэл эксүүдээ. Төрийн жолоо атгаж байсан тэр цагтаа хийсэн бүхэн чинь монголын эсрэг байсныг удахгүй санууламз...