Ц.Нямдорж Bella Vista-д суудаг төлбөрөө MCS-д ингэж төлдөг

Нүүрсний тээвэрлэлтийн тонн тутмаас 80 доллар унагах төлөвлөгөө хэрэгжээд эхэлжээ Цар тахлын нөхцөл байдал хэцүү цаг үед нүүрсээ хилээр гаргаж экспортоо нэмэгдүүлэх нь монголын эдийн засагт тустай. Эдийн засгаа аварна гэж сүржин нэртэй хурал Төрийн ордонд хийгээд амжлаа. MCS группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал Гашуунсухайт, Шивээ-Хүрэнгийн боомтын терминалыг яаралтай нээ гэж Засгийн газарт заажээ. Заах ч юу байхав эдний MCS компани холбох цэгийн өндрийн зөрүүгээс Хятадын Шинхуа компаний төмөр замтай холбогдож чадахгүй Таван толгой төмөр замын нүүрсийг терминаль нэртэй ачих буулгах талбай байгуулж дангаараа монопольдон Ганц мод хүртэл 20 орчим км зөөх бодлого явуулж буй нь нууц биш. Үнэндээ манай нүүрсний экспортыг нэмэгдүүлж чадаж байгаа бол хамаа алга. Гэхдээ энэ төлөвлөгөөний ард хорь хүрэхгүй киломерт газарт тээвэрлэсэн нүүрснээсээ 80 доллар халааслах төлөвлөгөөг МСS -ийн боссууд хэдийнэ тооцоолжээ. БНХАУ цар тахлаас сэргийлэн гадаадтай харьцдаг боомтуудад орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан аль болох шууд харилцааг хязгаарлах зорилго бүхий ачаа эргэлт, эдийн засгийн өсөлтөө хадгалах 27 зүйл бодлого гарган хэрэгжүүлж байгаа. Энэ бодлогыг тооцоололгүй монополь эрхийг авахаар Засгийн газар дээр бусад бүх төслийг гацаан зүтгүүлж байгаа нь улсаа хорлож буй үйлдэл юм. Үүнээс шалтгаалан Хятадын тал 14 хоног нүүрсэнд тэг зогсолт хийж анхааруулав. Энэ бүхнийг өлхөн амжуулж байгаа хүн бол ЗГХЭГ-ын дарга Цэндийн Нямдорж. Уг нь бол Засгийн газрын хуралдаанаар Монголын талаас гарч байгаа нүүрс тээврийн асуудал 14 хоног гацчихаад байгаа асуудлыг нэн яаралтай горимоор хэлэлцэж учрыг олох учиртай. Монголын төрд түмний эрх ашгийн төлөө ажилладаг улстөрч ховордсон цаг. Оюутолгойд хувалз шиг шигдчихээд одоог хүртэл ард түмнийхээ эсрэг ажиллаж байгаа нэг экс ерөнхийлөгч бий. Түүнд хэн ч юу ч хэлдэггүй. Хэлээд ч бардаггүй. Түүн шиг бас л Ардын намын ах нарын тэргүүн эгнээнд нь заларч засгийн газар болгонд сайд хийдэг нэг хүн бий. Хуульзүй дотоод хэргийн яамаа хувьчлаад авсан мэт намайг байхад гэж ирээд л ярьдаг мань улстөрч өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын гал тогоог нь буюу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга монгол улсын сайдаар ажиллаж байгаа нэгэн. Тэр бол Цэндийн Нямдорж. Өдгөө ч мань эрхэм гурван үсэгтэй компанийн эзэмшдэг Белла Виста-д түрээслэн амьдардаг нь ил болсон. М СИ ЭС гэдэг компани төрд суугаа Цэндийн Нямдоржоор нүүрс тээвэрлэлтийн тонн тутмаас 80 доллар гулсуулах төлөвлөгөөг хэрэгжүүлж байрны түрээсийн төлбөрийг нь авах нь ээ.