12-17 насны хүүхдийн нэгдүгээр тунгийн вакцинжуулалтыг түр зогсоожээ

"Файзер Бион’Тех" үйлдвэрийн "Комирнети" вакцины татан авалттай холбоотой  өнөөдрөөс 12-17 насны хүүхдийн нэгдүгээр тунгийн вакцинжуулалтыг түр хугацаагаар хойшлуулж байгааг ЭМЯ-наас мэдэгдлээ.


Харин хүүхдийн 2 дугаар тунгийн болон бусад зорилтот бүлгийн вакцинжуулалт хуваарийн дагуу хэвийн үргэлжилж байгаа аж.

ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр, "12-17 насны 290 068 хүүхэд вакцинд хамрагдах ёстой. Үүнээс 148 545 хүүхэд "Файзер"-ын вакцины нэгдүгээр тунг тариулаад байна. Эдгээр хүүхэд 2 дахь тунгаа хугацаандаа тариулна. Харин огт тариулаагүй хүүхдүүдийг түр хугацаанд вакцинд хамруулахыг хойшлуулж буй юм" хэмээн тодотгов.


Манай улс

·         Зургаадугаар сарын 16-нд 84,240 тун

·         Зургаадугаар сарын 23-нд 85,410 тун 

·         Зургаадугаар сарын 30-нд 85,410 тун

·         Долдугаар сарын 7-нд 30,420 тун Pfizer вакциныг тус бүр хүлээн аваад байгаа юм.