Нийслэлийн түргэн тусламжийн төвийн даргаар Б.Одгэрэл ажиллана

Өнгөрсөн хоногуудад эрүүл мэндийн салбарт үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан хэд хэдэн эмнэлгийн даргыг чөлөөлсөн билээ.

Тэгвэл Нийслэлийн түргэн тусламжийн төвийн даргаар Б.Одгэрэл гэх залууг томилохоор шийдвэрлэсэн байна. 

Б.Одгэрэл нь Хүний их эмч, эрх зүйч мэргэжилтэй өмнө нь хувийн хэвшил, ЭМШУИС-д хэлтсийн дарга, Нийслэлийн эрүүл мэндийн газарт хэлтсийн даргаар ажиллаж байсан туршлагатай юм байна.