Платинум Ланд ХХК-ийн зөвлөх ажилтан Д.Төмөрхүрээ “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол хүртлээ

Платинум Ланд ХХК-ийн зөвлөх ажилтан Д.Төмөрхүрээ өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртлээ. Тэрбээр 1972 онд Киев хотын “Хөнгөн үйлдвэрийн дээд” сургуулийг технологич инженерээр төгссөн бөгөөд Гадаад Худалдааны яаманд мэргэжилтнээр элсэж, ажлын гараагаа эхлүүлж байжээ. Тэр үеэс Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, тасралтгүй 49 жил ажилласан байна. 2008 оноос тус компанийн зөвлөхийн албан тушаалыг нэр төртэй хашиж байгаа Д.Төмөрхүрээ нь уул уурхайн нөхөн сэргээлтэд байнга анхаарч, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг жил бүр хийн сум орон нутагт нь хүлээлгэн өгөхөд Ерөнхий захирал болон төслийн менежер нарт бүх шатны зөвлөгөөг өгч ажиллаж байна. Түүний гаргасан ажлын амжилт, хөдөлмөр бүтээл, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй болон уул уурхайн салбарт оруулсан хувь нэмрийг Монгол Улсын төр засаг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдэг хүртээлээ.