ҮЙЛ ЯВДАЛ: АНУ-ын сенатчид Монголын төрийн эрх баригч хүчний хийж буй үйлдэлд анхаарал хандуулахыг хүсч, Төрийн нарийн бичгийн даргадаа захидал илгээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болон сүүлийн үед улс төрийн эргэн тойронд үүсээд байгаа нөхцөл байдал, үйл явдалтай холбогдуулан АНУ-ын хоёр сенатч Төрийн нарийн бичгийн даргадаа Монголын асуудал тэр тусмаа эрх баригч хүчний хийж буй үйлдэлд анхаарал хандуулахыг хүссэн захидал илгээжээ. Тодруулбал, АНУ-ын Сенатор Марко Рүбио болон АНУ-ын Сенатор Патрик Лихи нар илгээсэн захидалдаа, Монгол Улсад сүүлийн үед өрнөж буй улс төрийн үйл явдлууд тус улсын ардчиллын ирээдүйд хэрхэн нөлөөлж болох талаар санаа зовниж буйгаа онцлоод Монгол Улсын хууль тогтоох байгууллага, шүүх засаглал, мөн Ерөнхийлөгчийн санал гомдол дагуулсан сүүлийн үеийн үйлдлүүд нь улс төрийн хямралыг бий болгоод байгааг шүүмжилсэн байна. Түүнчлэн ирэх 6-р сарын 9-ний өдөр явагдах Ерөнхийлөгчийн сонгууль шударга явагдаж чадах эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа талаар дурджээ. Эдгээр үйлдлүүдийн зарим нэгээс нь дурдвал: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд яарч өөрчлөлт хийх замаар одоо үүргээ гүйцэтгэж байгаа ерөнхийлөгчийг сонгуульд дахин оролцуулахгүй болгосон, УИХ-ын шийдвэр үндсэн хуультай нийцэж байгаа эсэхийг тогтоох Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг албан үүргээс нь түдгэлзүүлсэн, Ерөнхийлөгчийн Дээд шүүхэд хандан гаргасан эрх барьж буй намыг яаралтай тараах захирамж гаргасан явдлуудыг онцлон тэмдэглэсэн байна. дэлгэрэнгүйг http://www.mongoluls.mn/content/read/166023.htm?fbclid=IwAR2VjHN_2-kdGIwqWrJFpS2kXkSesvZjbVn82XGNnogwCU_nk75fj2FeCpk