Франкфуртаас 160 иргэн эх орондоо ирлээ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард Германы Франкфурт руу хоёр удаагийн нислэг үйлдэж, иргэдээ татан авах авах ажиллагааг зохион байгуулахаар болсон.

Энэ чиглэлийн эхний тусгай үүргийн нислэг өнөөдөр 11:19 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 160 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг ХӨСҮТ, Сүнжин гранд, Амар зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.