БНХАУ аялал жуулчлал сэргэж байгаатай холбоотойгоор халдвараас сэргийлэх арга хэмжээг чангатгана

БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яам өвлийн аялал жуулчлал сэргэж байгаатай холбоотойгоор “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх, хяналтад авах арга хэмжээнүүдийг чангатгах чиглэлд хүчин чармайлт гаргахыг уриалжээ.

 

Хятадын эх газрын гаднаас зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдол дотоодод халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байгааг яамны мэдэгдэлд онцлоод, орон нутгийн соёл, аялал жуулчлалын байгууллагуудад хариу арга хэмжээний төлөвлөгөөгөө сайжруулахыг уриалсан байна.

 

Соёл, аялал жуулчлалын яамны мэдээлснээр, жуулчдын үзэж сонирхох дуртай газрууд үйлчлүүлэгчдээсээ амны хаалт зүүх, зайнаас харилцахыг хүсэж, зочид буудлуудад халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх хэрэгтэй ажээ. Мөн аялагчид цаг агаарын таагүй нөхцөлд аялахаас зайлсхийж, орон нутгийн соёл, аялал жуулчлалын байгууллагууд аюулгүй байдлын хяналтыг чангатгах хэрэгтэй хэмээн тэмдэглэжээ.