Буриад улсад халдварын тохиолдол 230-аар нэмэгджээ

ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад “COVID-19”-өөр халдварласан өвчтөн сүүлийн 2 өдөр 145-243-аар нэмэгдэж нийт бүртгэгдсэн тохиолдол 20.401 болов.

Шинээр халдвар авсан хүний тоо өнгөрсөн пүрэв гарагт 145-аар нэмэгдсэн бол баасан болон бямба гарагт тус бүр 230 хүнээр нэмэгджээ.

Улаан-Үд хотод 11080 хүн халдвартай нь батлагдсанаас өнгөрсөн хоногт 145 хүн шинээр халдвар авав. Эмнэлгээс эмчлэгдэн гарсан хүний тоо нийт 15.762 болж, өнгөрсөн хоногт 302 хүн эмнэлгээс гарав. Өнгөрсөн хоногт 10 хүн эндсэний дотор 1987-1994 онд Буриад улсын ЭМЯ-ны сайд байсан Владимир Тармаев халдварт өвчнөөр нас баржээ. Нийт энэ өвчнөөр тус улсад халдварын тархалт эхэлсэн өнгөрсөн 3 дугаар сараас хойш 456 хүн хорвоог орхиод байна.

Буриад улсад ариутгал хамгаалалтын дэглэм сахих, амны хаалт зүүх байдал стандартын дагуу хатуу хяналттай байна.