Сөүлд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгаж байна

БНСУ-ын нийслэл Сөүл хотод сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын хамгийн олон буюу 295 шинэ тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан хязгаарлалын арга хэмжээнүүдийг чангатгаж байна.

Мөн тухайн өдөрт улсын хэмжээнд халдварын 629 тохиолдол шинээр илэрчээ. БНСУ-д гуравдугаар сарын эхэн үеэс хойш өдөрт халдварын 600-гаас олон тохиолдол анх удаа бүртгэгдэж буй нь энэ юм.  

 

Сөүлийн засаг захиргаа үүнтэй холбогдуулан бямба гаргаас эхлэн хоёр долоо хоногийн турш хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгаж байгаагаа мэдэгдлээ.

 

Үүний хүрээнд музей, номын сан зэрэг 1200 гаруй үйлчилгээний газрыг хааж, нийтийн тээврийн үйлчилгээг оройны 21 цагаас хойш 30 хувиар бууруулна. Мөн томоохон супермаркет, театр зэрэг байгууламжийн хувьд 21 цаг гэхэд хаах ёстой.

 

“Нийслэлд 'хямрал' нүүрлэж байгаа тул хотын засаг захиргаа ийнхүү шийдвэрлэлээ” гэж Сөүлийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Сё Жён Хюп мэдэгджээ. Сөүлд баасан гаргийн байдлаар 9911 хүн халдвар авсан байна.