Сайжруулсан түлшний үнийг 50 хувь хөнгөлөв

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, маргаашаас эхлэн дөрөвдүгээр сарын 1 хүртэл сайжруулсан шахмал түлшний борлуулах үнийг 50 хувь хөнгөлөх шийдвэр гаргасан тухай Шадар сайд Я.Содбаатар мэдээлэв. 

 

Нийслэлийн хэмжээнд 220 мянган өрх гэр хороололд амьдардаг. Өнөөдрийн байдлаар 1 тонн сайжруулсан түлш 150 мянган төгрөг байгаа бол маргааш буюу 12 дугаар сарын 3-наас эхлэн 75 мянган төгрөг болж буйг тэрээр тэмдэглэв. Сүүлийн үед хөл хорио тогтоосонтой холбоотой айл өрхүүдийн галлагаа нэмэгдэж байгаа юм.