.jpg)
Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Л.Батгэрэл үлээгч аппарат дээр суурилуулсан яндан хөөлөх төхөөрөмж зохион бүтээсэн байна.
Үлээгч аппарат дээрээ ажилласан дугуйг ашиглан тухайн айлын янданд тааруулан труба хийсэн байна.
Дээрх төхөөрөмжийг туршин шалгах зорилгоор Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн алба хаагчид гэр хороололд амьдардаг алба хаагчдынхаа янданг хөөллөө.
Энэхүү туршилтанд тулгуурлан аюулгүй байдлыг хангах үүднээс үлээгч аппаратнаас сорогдон гарч байгаа хөө тортогийг агаарт дэгдээхгүй байх зорилгоор тааран шуудай эсвэл агаар шүүгч филтер хийх, мөн айл өрхүүдийн яндан өөр өөр хэлбэртэй учир янданд таарах аргаар өөрчлөн тааруулж ашиглахаар боллоо гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.