Тээврийн жолоочийн хадам ээж, тоглолт хамт үзсэн дүүгээс коронавирус илэрлээ

Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" боомтоор ачаа тээвэрт явдаг жолооч 29 настай Д арваннэгдүгээр сарын 6-ны өдөр тусгаарлалтаас гараад энэ сарын 10-ны өдөр ахин шинжилгээ өгөхөд Ковид-19 вирусийн халдвартай болох нь батлагдсан. 6-наас 10-ныг хүртэл 4 хоногийн хугацаанд иргэн Д нийтийн тээврээр зорчиж, хүмүүстэй уулзаж, тоглолт үзсэн гэх зэргээр маршрутаар зорчсон гэдгийг албаныхан мэдээлээд байна. Тэрээр Дарь-Эхэд эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд хашаанд нь хадмууд нь, хамаатнууд нь хамт амьдардаг аж. Гэр бүлийн гишүүдийг нь шинжилгээнд хамруулахад эхнэр болон хадам ээж, дүү нь “Ковид-19”-ийн халдвар авсан гэдэг нь батлагдсан аж.

Дүү нь МУБИС-т суралцдаг бөгөөд өнгөрсөн гурван өдөр хичээлдээ явж байсан учраас тус сургуулийн захиргаанаас яаралтай тандалт судалгаа эхлээд байгаа гэнэ.