Ж.Байден сонгуульд ялалт байгуулснаа мэдэгдлээ

Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаа зарлаж, америкчуудыг нэгдмэл байхыг уриалж буйгаа “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

“Энэ агуу Америк улсыг удирдуулахаар намайг сонгосон нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Бидний өмнө хүндхэн ажил байгаа хэдий ч миний төлөө саналаа өгсөн, эс өгсөн бүх америкийн ерөнхийлөгч болохоо би амлаж байна. Сонгуулийн кампанит ажил өндөрлөж, америкчууд уур хилэн, хатуу мэдэгдлүүдээ мартаж, нэгдэх цаг нь иржээ” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэв. 

 

CNN”, “NBC”, “Fox News” телевиз, “Associated Press” агентлагийн таамаглаж буйгаар, Ж.Байден сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Д.Трампыг ялахад шаардлагатай сонгогчдын коллегийн 270 гишүүний саналыг авчээ.