ЖДҮХС-ийн 800 саяын зээл авсан Б.Ундармааг 40 саяар торгоод суллав

УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий "Доктор мэйж" компанидаа 800 сая төгрөгийн зээл авсан хэмээн анхан шатны шүүхээс буруутгагдаж, 2.6 жилийн хорих сонссон Б.Ундармаа шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан.

Давж заалдах шүүх хурал өнөөдөр болж, Б.Ундармааг 40 саяар торгож, суллах шийдвэр гаргасан байна.