Анхны гэрээт ахлагч бүсгүйчүүд тангараг өргөв

Хил хамгаалах байгууллагын анхны гэрээт, ахлагч бүсгүйчүүд цэргийн тангарагаа өргөлөө. Дорнод аймаг дахь хилийн 0132 дугаар анги 20 гаруй үйлчилгээний ажилтнуудын дунд сонгон шалгаруулалт явуулнаар долоон бүсгүй гэрээт ахлагч болов.

Ийнхүү тангараг өргөснөөр цэргийн алба хаагчийн адил цалингийн нэмэгдэл, ахуй хангамжаар хангагдах боломжтой болж байгаа юм. Засгийн газрын 2018 оны тогтоолоор “Цэргийн алба хаах журам”-ыг баталсан байдаг. Ингэснээр гэр бүлээ даган хилийн салбарт ариун цэврийн зааварлагч, зочид буудлын эрхлэгч, цэргийн гал тогооны дарга, ахлах тогооч зэрэг албан тушаалд ажиллаж байгаа үйлчилгээний ажилтнуудад гэрээт ахлагч болох боломжийг бүрдүүлжээ.