Ханбогд сумаас 30 ээж "Алдарт эх"-ийн одонгоор энгэрээ мялаалаа

Өмнөговь аймгийн Ханбогд сумаас 30 ээж "Алдарт эх"-ийн одонгоор энгэрээ мялаалаа.

Энэ сарын 9, 10-ны өдрүүдэд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Өмнөговь аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ тус аймгийн эхчүүд, ээжүүдэд "Алдарт эх"-ийн одонг гардуулан өгсөн юм. Төрийн дээд шагналуудаас хамгийн арын хаалгагүйгээр эзэндээ очдог шагналыг энэхүү "Алдарт эх"-ийн одон гэж иргэд хэлдэг билээ. Эх орондоо хэрэгтэй, ирээдүйн иргэдийг төрүүлэн, хүмүүжүүлж өгч байгаа ээжүүдэд уг шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр хүндэтгэн гардуулсан нь онцлог байсан юм.

Энэ үеэр Ханбогд сумын одонтой ээжүүдээ Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Эрдэнэ-Очир, сумын Засаг дарга Ш.Эрдэнэжаргал нар хүндэтгэл үзүүлэн баярыг нь хуваалцсанд тус сумын Эмэгтэйчүүдийн холбооноос талархаж буйгаа илэрхийлсэн байна.