Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хэт халах төлөв ажиглагджээ

Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс 2020 оны дулааны улирлын мэдээгээр зуны саруудад олон жилийн дунджаас дулаан, хэт халах төлөв ажиглагджээ.

 

Үүнтэй холбогдуулан гол, усны эрэг орчмоор амарч зугаалах иргэдийн тоо амралтын өдрүүдэд ихсэх хандлагатай байна. Улсын хэмжээнд усны ослоор амиа алдсан иргэдийн 52 хувь нь амралт зугаалгаар явж байх үедээ эндсэн байдаг аж.

Иймд иргэд болзошгүй үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлж, бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, гол усны эрэг дагуу амрахдаа архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.