“Банк оф Чайна” хандивын аянд нэгдэв

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.

Тухайлбал, “Банк оф Чайна” төлөөлөгчийн газраас  нэг удаагийн бээлий, 10 000 ширхэг амны хаалт,  2000 ширхэг хамгаалалтын нүдний шил,  1000 ширхэг хамгаалах хувцсыг Улсын онцгой комисст өнөөдөр хүлээлгэн өглөө.

Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажиллагаанд тусалсанд талархал илэрхийлсэн юм.