Орон сууцнуудын гадна үзэмжийг шинэчлэх ажлыг эхлүүллээ

Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг угтаж Алтай хотын орон сууцнуудын гадна үзэмжийг шинэчлэх ажлыг эхлүүллээ.

Уг засварын ажлыг ойн бүтээлч ажлын хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Алтай хотын 30 нийтийн орон сууцны гадна үзэмжийг сайжруулахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор эхний ээлжийн 16 орон сууцны засварын ажлыг гүйцэтгэгч компаниудыг шалгаруулан ажлыг эхлүүлсэн байна. Орон нутгийн хөгжлийн сангийн журмын дагуу иргэдээс ирсэн саналыг эрэмбэлэн энэ ажлыг хийхээр аймгийн ИТХ-с шийдвэрлэж төсвийг баталсан, хууль журмын хүрээнд хийж байгаа ажил хэмээн тус аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.