Иргэдийн мөнгөн хадгаламж өсжээ

Завхан аймгийн арилжааны банкуудад иргэдийн мөнгөн хадгаламжид 70.7 мянган иргэний 104.0 тэрбум төгрөг байна.

Иргэдийн мөнгөн хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс 2.4 тэрбум төгрөгөөр өссөн байна. Монгол банкны мэдээгээр эхний таван сард гүйлгээнд 18 тэрбум 789.1 сая төгрөг байна. Аймгийн дүнгээр эхний таван сард 159.5 тэрбум төгрөгийн зээл олгожээ. 2019 оны 12 дугаар сард арилжааны банкуудад нийт 31.9 мянган зээлдэгчийн 165.4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл байжээ. Оны эхнээс давхардсан тоогоор 126.1 мянган иргэний харилцах данс 11.6 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Харин иргэдийн мөнгөн хадгаламжид 69.3 мянган иргэний 104.9 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 10.9 тэрбум төгрөгөөр өссөн байна хэмээн аймгийн Статистикийн хэлтсийн тайлан мэдээнд дурдав.