МАН мөрийн хөтөлбөрийн заалтаа зөрчиж байна гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар Сангийн сайд, Ерөнхий сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нарын хийсэн мэдэгдлүүд болон САЙН хөтөлбөрүүдийг зогсоосон талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Эдийн засагт үүссэн хямрал нь олон жилийн туршид үргэлжилсээр ирсэн манай эдийн засгийн буруу бүтцээс улбаатай. Тиймээс эдийн засгийн буруу бүтцээ зөв болгохоос Ардчилсан нам ажлаа эхэлсэн" гэв. Мөн Ерөнхий сайдын цалин бууруулна гэсэн мэдэгдэл нь Төрийн албаны тухай хуулийг зөрчиж байгаа болон МАН цалин тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлнэ гэсэн мөрийн хөтөлбөрийн заалтаа зөрчиж байна гэлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.