ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАНЫГ НЭН ДАРУЙ ОГЦРУУЛЪЯ, ЕРӨНХИЙ САЙД АА

Хориглох тэмдэг тавьж харуултай болгохыг шаардаагүй Хотын дарга С. Амарсайхан хариуцлагаа хүлээ. Зөрчилтэй байна гээд үйл ажиллагааг нь хаагаад явахдаа л хариуцлагажуулсан бол дөрвөн хүүхэд амь насаараа хохирохгүй байсан

Дөрөвхөн хоногийн дараа олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болж бяцхан багачууд баярлана. Гэвч эрхтэн дархтангуудын буруутай үйлдэл үйл ажиллагаанаас болж амь насаараа хохирсон дөрвөн хүүхэд баярлахгүй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хамаарах талбайд байх тогтоол усанд тоглох гэж ороод буцаад гарч ирээгүй бяцхан багачуудын амь нас үеийнхээ болон олон мянган хүүхдүүдийн амь насыг нь, эрүүл аюулгүй орчинд тоглох эрхийг нь хамгаалах гэж эрсэдсэн гэж ойлгоном. Эцэг эхэд нь гэцүү байгаа ийм мэдээллийг битгий дэвэргэ гэж ирээд л сэтгэгдэл бичсэн хүмүүс их. Өнөөдөр улсын нийслэл Улаанбаатар хотод хүүхэд тоглох чөлөөт цагаа өнгөрүүлэх газаргүй учраас цэцэрлэгт хүрээлэнд очиж тогтоол усанд тоглох гэж ороод хөлгүй усанд живч хүний хорвоогоос явчихаад байхад дэвэргэх байтугай үнэнг эрэх нь дамжиггүй. Харамсалтай хэрэг гарсны дараа хотын удирдлагууд яаран хэвлэлийн бага хурал хийсэн.

                Ажил хийх зөвшөөрлөө аваагүй байсан “Хан Талст” ХХК-д хоёр удаа албан шаардлага нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүргүүлсэн байдаг юм.  Хотын дарга долоо хоногийн өмнө тухайн нөхцөл байдалтай нь газар дээр нь танилцаад зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг нь зогсоо гэдэг үүрэг өгөөд явсан мэдээ нь хотын албан ёсны цахим хуудсанд бий. Яагаад тэгвэл тул голын сав газарт хамаарах усны халиа байсаар байтал түүнийг нь тойруулаад хашаажуулах харуул хамгаалалттай болгох үүргийг хотын дарга өгөөгүй вэ? Шууд утгаараа хотын дарга хариуцлага хүлээмээр. Гэтэл үндэсний цэцэрлэгт хүрээлэн Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дарга С. Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь өнөөдөр чөлөөлжээ. Угтаа бол үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 3,3 га  газрыг “Хан талст” компанид шилжүүлэх гэрээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өмнөх дарга асан өдгөө Улсын их хурлын гишүүн Б. Саранчимэг үзэглэсэн байдгийм

Хэн эхлүүлсэн бэ гэдэг зүйлийг хэлэхгүй мөнөөх л хуучин засаг даргаа хийгээгүй хэргийнх нь төлөө буруутгаж өөрсдийнхөө хүлээх хариуцлагаа өмнөх рүүгээ шиддэг жишгээр улсын баатар хотын дарга асан Э. Бат-Үүл уг газрыг олгосон гэж ойлгогдохоор бичиг явуулж байна. Гэтэл үнэндээ үндэсний цэцэрлэгт хүрээлэн өөрийнхөө эзэмшлийн тухайн газрыг наран шарлагын зориулалтаар тохижуулах хөрөнгө оруулалтыг авах гэж байгаа нь зөв зүйтэй гээд холбогдох гаруудад нь санал уламжилсан бичиг гэдгийг хэн ч уншаад ойлгохоор.

Захирамжаар газар олгочихсон биш харин газрыг цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаатай уялдуулсан байдлаар зарим газруудад нь тохижилт хийх нь зүйтэй гээд саналаа Э. Бат-Үүл дарга хүргүүлсэн байгаа юм. Гэтэл нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргаар өдгөө ажиллаж байгаа Л. Эрдэнэчулуун илтэд гүтгэж байна. Энэ бол хотын дарга С. Амарсайханаас хариуцлагыг бултуулж муу юм болвол хойд хар овоохой гэдэг шиг Э. Бат-Үүл тийш бүх бараан муухайг нялцаахаар зүтгэж яваа нь үнэхээр ухвар мөчид. Хотын дарга ажилтай нь танилцаад зөрчилтэй байсан юм бол шууд үйл ажиллагааг нь зогсоогоод төрийн төмөр нүүрээ харуулах эрх нь нээлттэй байсан. Тэр бол одоо ч бүрэн эрх нь баталгаатай хэрэгжиж байгаа хотын дарга. Үүнийгээ ч ойлгоогүй бид хууль журмаа хэрэгжүүлэх гэж яваад үнэхээр бодит  байдал дээр хүндхэн байна гэж хэлээд өөрийн харьяаны газар хэлтсийн дарга нараар өөрийгөө хамгаалуулсан хэвлэлийн хурал хийлгэлгүй хариуцлагаа хотын дарга хүлээхийг олон нийт С. Амарсайхан даргаас шаардаад эхэллээ. Дахиад хэлэхэд “Хан Талст” ХХК –д газрыг эзэмшүүлэх гэрээн дээр гарын үсэг зурсан хүн бол Улсын их хурлын гишүүн Б. Саранчимэг гэдгийг сануулая. Мөн өөрийнхөө албатуудыг өмнөө бариад хариуцлагаас мултрах гэж оролдож яваа хотын дарга С. Амарсайхантай шууд хариуцлага тооцож үүрэгт ажлаас нь огцруулахыг ерөнхий сайд таниаас шаардаж байна. Ам насаа алдсан дөрвөн хүүхэд шиг эрүү аюулгүй орчинд тоглож наадах эрхгүй мянга мянган багачууд бий учраас ерөнхий сайд У. Хүрэлсүх та ажлаа хийж чадаагүй хотын даргыг албан тушаалаас нь чөлөөлж өгнө үү