У. ХҮРЭЛСҮХ: ХИЛЭЭ ХЭЗЭЭ НЭЭХИЙГ ХЭЛЭХЭД ЭРТ БАЙНА

Ковид 19 вирусын цар тахал тархах хамгийн өндөр эрсдэлтэй бүс нутгаар зайлшгүй цоллогдоод байна. Бид ийм л дайны цагийн байдалд ажиллаж байгаа. Одоогоор гаднаас монгол улсдаа ирэх хүсэлтээ нэг сараас хойш ирүүлсэн 72 орчим мянган иргэн байсан.

Үүний 62 мянган иргэнийг нь бид татаад авчихсан. Үлдсэн иргэдээ бид боломжтой үедээ татаж авна. Нэг л өдөр монгол улсын засгийн газар гэнэт л 10 мянган хүнийг аваад ирэх боломжгүй. Ийм учир дор бүрнээ хариуцлагатай байх засгийн газар боломжит нөхцөл байдалд өндөр бэлтгэлтэй маш хурдтай ажиллаж байгаа гэдгийг анхаарна уу. Амны хаалтаа зүүхийг иргэдээсээ алхам тутамдаа шаардана. Одоо л бид хариуцлагатай байх учиртай. Урьдчилан сэргийлэх ажлыг илүү анхааралтай ажиллах байдлаар дүүргийн нийгмийн ажилтнуудад улсын байцаагчийн эрх үүрэг олгогдсон гэдгийг иргэддээ сануулая. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл баталгаатай мэдээллээр иргэдэд  мэдээлэл хүргэх хэрэгтэй байна гэдгийг сануулая. Хэрэв бодит бус мэдээллээр олон нийтийг түгшээх айлгах мэтээр ажиллах юм бол тооцдог хариуцлага нь тодорхой байгааг ч дурдчих нь зүйтэй. Хэрэв хууль илтэд зөрчсөн монгол улсын аюулгүй байдалд заналхийлсэн байдлаар үг үйлдэл гаргасан нь тогтоогдвол тооцох хариуцлагаа ч оногдуулаад явахыг холбогдох байгууллагын дарга нараас шаардаж байна. Хилээ нээх хэрэгтэй байна гэж ирээд зарим иргэд цухалдах боллоо. Үнэндээ бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтний хэлснээр эргээд дэлхий өмнөх шиг байдалдаа орохгүй. Дайны цагийн байдал одоо дэлхий нийтийн хэмжээнд хэрэгжиж байна. Улсын онцгой комиссын өмнө мэдэгдэхэд бид хилээ нээхгүй. Хэзээ нээхийг ерөнхий сайд мэдэхгүй. Ерөнхий сайдын хувьд хэзээ энэ вирусын эсрэг вакцин гарч улс орнуудын дотоод байдал тогтворжино тэр цагт улсын хил нээгдэнэ гэдгийг ерөнхий сайд онцлон ард иргэддээ мэдэгдлээ. Цаашид ч монгол улсын засгийн газар иргэнээ бодсон хүнээ гэсэн шийдвэрүүдээ гаргаад явна. Хамгийн түрүүнд иргэдийн эрх ашиг. Хуулийн байгууллагууд нь тавьсан шаардлагыг хэрэгжүүлээд удахгүй болох сонгуульдаа идэвхитэй оролцоно гэж иргэд ард түмэндээ итгэж байгаагаа засгийн газрын тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх мэдэгдлээ.