Эцэг эх, асран хамгаалагчдад зориулан зөвлөмж гаргав

ЭМЯ-наас эцэг, эх, асран хамгаалагчдад зориулсан зөвлөгөө боловсруулжээ.

Тус яамнаас салбар салбарын ажил мэргэжил, эрхлэгчдэд зориулан COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж боловсруулж буй.

 

Эцэг, эх, асран хамгаалагчид өгөх зөвлөгөө:

• Хүүхэдтэйгээ хамт цагийг идэвхтэй өнгөрүүлэх
• Хүүхэддээ КОВИД-19” халдварын талаар тайлбарлаж өгөх, гар угаах, амны хаалт зүүх, зайнаас харилцахын ач холбогдлын талаар таниулах
• Зөв ханиах, найтаах талаар зааж өгөх
• Хүүхдээ дуртай зүйлээ хийхэд нь туслах
• Энэ цаг үеийг боломж болгон өөрийгөө хөгжүүлэх талаар зөвлөх
• Найз нөхөдтэйгээ цахимаар харилцах боломж олгох
• Хүүхдийн цахим хэрэглээг хянах
• Амьсгалын дасгал хийх, ном унших, хөгжим сонсох, дуу сурах, бүжиглэх зэрэг бухимдлаас сэргийлэх, даван туулах аргыг зааж өгөх
• Хүүхдэд хэт их ачаалал, даалгавар өгөхгүй байх
• Хүүхдэд шим тэжээлтэй хоол хүнс өгөх, дасгал хөдөлгөөн хийлгэх, эрт унтуулах