“COVID-19”-ийн вакцины туршилтад орсон хүний биед дархлаа тогтжээ

АНУ-ын Биотехнологийн Модерна компани өчигдөр өөрийн хөгжүүлж буй вакцины эмнэл зүйн шатны туршилтын урьдчилсан үр дүнгийн талаар мэдээлжээ.

 

Тус компанийн mRNA-1273 гэж нэрлэж буй вакцин нь уургийн тогтворжсон хэлбэрийг агуулсан бөгөөд эмнэл зүйн эхний шатны туршилтад хамрагдсан найман хүний биед байгалийн жамаар халдварлаад эдгэрсэн хүний адилаар дархлаа тогтсон сайн үр дүн гарчээ.

Мөн Европын холбооны улсын эмийн агентлагаас АНУ-ын Gilead Sciences компанийн Remdesivir эмийг Европын холбооны улсуудад COVID-19 халдварын эмчилгээнд хэрэглэх урьдчилсан зөвшөөрөл олгох болсон талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа өнөөдрийн хэвлэлийн үеэр онцолсон юм.