Туркийн Истанбулаас тусгай нислэгээр 170 иргэнээ татаж авна

 

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 13-нд Туркийн Истанбул  хот руу тусгай үүргийн нислэг хийж, 170 орчим монгол иргэнээ татан авах юм.

Мөн  ОХУ-ын Улаан-Үд хотоос 05 дугаар сарын 14-нд 202 иргэнийг, 15-нд Эрхүү хотоос 200 орчим иргэнийг татан авах юм.

 Харин 05 дугаар сарын 18-нд Энэтхэг улс руу тусгай үүргийг онгоц нислэг үйлдэнэ гэж гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.