Богд хааны ордон музейн дэргэд цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

Хан-Уул дүүрэгт байрлах Богд хааны ордон музейн дэргэд түүх, соёлын дурсгалт цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна.

 

Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Хотын тохижилт цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн албан хаагчид цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлын явцыг өнгөрсөн бямба гарагт шалгав.

Тохижилтын ажилтай холбогдуулж 120 мянгатын уулзвараас тус цэцэрлэгт хүрээлэн рүү борооны ус ихээр орж байдгийг ус зайлуулах хоолой байрлуулж шийдвэрлэх ажлыг ирэх долоо хоногоос эхлүүлэх үүргийг өгч Хотын инженерийн байгууламжийн хэлтэс, Геодези, усны барилга байгууламжийн газрын холбогдох инженерүүдтэй өнөөдөр зөвшилцөж гарц шийдлийг хэлэлцэхээр болов.

Мөн ХУД-ийн 1 дүгээр хорооны 3 байршилд ойн төгөл, 52 дугаар сургуулийн урд талаар гоёлын торхтой мод байрлуулах ажлыг тус тус шалгаж модны тарьсан газруудаа хуваарийн дагуу услах, үндсэнд тэжээл өгөх бордоо хийх ажлыг шуурхай хийж байхыг хариуцагчдад үүрэг болгов.