БНХАУ жижиг бизнес эрхлэгч нараа /НӨАТ/-аас 3 сарын хугацаанд чөлөөлжээ

Covid-19 дэгдэлтийн үеэр гадаадын хөрөнгө оруулагч нараа дэмжихийн тулд Хятадын Засгийн Газар олон арга хэмжээ авч ажилласан байна. Тухайлбал: татварын хөнгөлөлт чөлөөлөлт, нийгмийн халамж, санхүүгийн зээл тусламж гэх мэт. Вирусийн дэлгэлтийн гол муж болох Хубэй муж Хятадын Засгийн газраас хамгийн их дэмжлэг авсан байна.

1. Төрийн зөвлөлийн 26/02/2020 өдрийн хурлаар бүх аж ахуй нэгж байгууллага тэр дундаа жижиг бизнес эрхлэгчид Нэмэгдсэн Өртгийн Албан татвар /НӨАТ/-аас 3 сарын хугацаанд чөлөөлөх 01/03/2020-01/05/2020 хүртэл, бусад бүс нутгийн Аж Ахуй Нэгж Байгууллага /ААНБ/-уудын НӨАТ -ыг 1-3% бууруулах. Түүнчлэн, Хубэй мужийн хувиараа бизнес эрхлэгчдээс хувь хүний орлогын албан татвар /ХХАОТ/-ыг хураахгүй. Энэ нь ачаа тээврийн үйлчилгээнд НӨАТ-ын нэхэмжлэх гаргах үед хамаарна.

2. Зам тээврийн яам нь портын үйлчилгээний хөлсийг 01/03/2020-30/06/2020 хүртэл 20хувиар бууруулсан байна. Үүнд үйлчилгээний төлбөр, портын аюулгүй байдлын хураамж бусад төлбөр хураамжууд багтсан. Мөн жижиг ААН-уудэд портын агуулах болон хашааг хадгаламжийн зориулалтаар ашиглахад нь хөнгөлөлт үзүүлжээ. Импортын бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн бүрдүүлэлтийн үнийг багасгах, төлбөрийг дараа нь төлөх боломжит бүх нөхцөлийг засгийн газраас нь бүрдүүлж өгчээ.

3. Орон нутгийн болон гадаадын компаниуд бүгд арилжааны банкнуудаас тусгай нөхцөлтэй, хөнгөлөлттэй зээлийн хүүтэй зээл авах боломжийг бүрдүүлж өгсөн байна. Банкны салбар 2020 оны 1-р сарын 25-аас 6-р сарын 30-ны хооронд зээлийн төлбөр болон хүүг хойшлуулах ажлыг авч хэрэгжүүлж эхэлжээ. Тус үйл ажиллагаа нь Хубэй мужид үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүдэд хамааралтай юм байна.

4. Хятадын ЗГ-аас нийгмийн халамжийн үйлчилгээний чиглэлээр мөн арга хэмжээ авч ажилласан. Гадаадын ААНБ эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд төлдөг төлбөрийг 50 хувиар бууруулж, төлөгдөөгүй төлбөрийг таван сараас ихгүй хугацаанд төлж барагдуулах боломжоор хангажээ.

Эх сурвалж: МҮХАҮТ-ын Бээжин хот дахь суурин төлөөлөгчийн газар

Орчуулсан: Г.Номин-Эрдэнэ