ЕТГ-ын дарга З.Энхболд ажлаа өгөхөө мэдэгдлээ

Сонгуулийн компанит ажилдаа төвлөөрөх шаардлагатай тул ажлаа өгч байна хэмээн ЕТГ-ын дарга З.Энхболд өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр, “Өргөдлөө өгөөд өнөөдөр ажлаа өгөх гэж байна. Сүүлийн гурван сар сонгуулийн ажилд төвлөрөх шаардлагатай. Ерөнхийлөгч өргөдлийг хүлээж авна гэдгээ амласан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр, зарим ташаа мэдээлэл гарч байна. Тэдгээр нь бүгд цуурхал, гагцхүү сонгуулийн ажилдаа төвлөрөх гэж байгаа нь үнэн. АН-ын даргын орон тооны бус зөвлөхийн ажилд томилогдсон тул сонгуулиар нэр дэвшихийн сацуу намын компанит ажилд оролцоно. ЕТГ-ын даргаар Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир томилогдоно” хэмээв.