Замын-Үүдэд коронавирусний халдварын сэжигтэй хоёр тохиолдол илэрснийг тусгаарлажээ

Энэ сарын 11-ний Хөх хот-Улаанбаатарын чиглэлийн 33 дугаар галт тэргэнд зорчиж явсан нэг иргэн коронавирусний халдвараар өвчилсөн байж болзошгүй сэжигтэй тохиолдол илэрснийг Замын-Үүдийн эмнэлэгт тусгаарлажээ.

 

Нэгдсэн эмнэлгийн эмч нар тухайн иргэнээс сорьцын шинжилгээ авч ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны Вирус судлалын лабораторид хүргүүлэхээр тээвэрлүүлсэн байна.

Одоогийн байдлаар гурван галт тэргэнд сууж явсан болон төмөр замын ажилтнууд бүхий 105 хүнийг тусгаарлаж шаардлагатай арга хэмжээ авч буй байгаа талаар Замын-Үүдийн Онцгой комиссоос мэдээлэв.

Тухайн иргэн БНХАУ-ын Сэчуан мужид 14 хоног ажилласан 37.4 хэмийн халуунтай байжээ. Үүнээс гадна энэ сарын 12-ны өглөө коронавирусний халдвараар өвдсөн байж болзошгүй бас нэг иргэн Замын-Үүдийн эмнэлэгт өөрөө ирж биеийн байдлаа үзүүлсэн байна. Тухайн хүнээс сорьц авч Улаанбаатар руу явуулжээ.