Швед дэх Монголчуудын аварга шалгаруулах шатрын тэмцээн 10 дахь жилдээ амжилттай боллоо

Анхдугаар үндсэн хууль батлаж, Бүгд Найрамдах Улс Тунхагласаны ойд зориулсан Шатрын аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны 11-н сарын 16- ны өдөр Шведийн Хаант Улсад суугаа Элчин Сайдын Яам, Швед дэх Монголчуудын Холбооноос хамтран зохион байгуулж дүнгээ гаргалаа.


Шатарчид оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс 1-р байрыг З.Сайнхүү, 2-р байрыг П.Мэндбаяр, 3-р байрыг Э.Очирхүү нар тус тус эзэллээ. Тэргүүн байрт шалгарсан З.Сайнхүүгийн хувьд тус тэмцээнд нэг ч хожигдолгүйгээр хоёрдахь удаагаа түрүүлсэн амжилтыг гаргажээ.


Түүнчлэн тэмцээнд аварга залуу шатарчинд АНУ-ын "Forever" компанийн Стокхолм дахь төлөөлөгч бүтээгдэхүүнийхээ дээжээс гардуулж ивээн тэтгэж оролцлоо. Мэдээллийн дэмжигч байгууллагаар SLAVAPHOTO HOMESTUDIO ажиллалаа.

 

Элчин Сайдын Яам

Швед дэх Монголчуудын Холбоо